цагаан

  1. юмны цас мэт өнгө, цэгээн; цагаан цэгээн х о р ш.;

гурван цагаан (өсөхөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан);

цагаан бүрээ (дун);

цагаан архи (тариагаар нэрж үйлдсэн нэгэн чүйл хатуу архи);

цагаан хоолой (мөгөөрсөн хоолой);

цагаан мөгөөрс (хоолойн мөгөөрс);

цагаан шүүдэр (намрын хугасын урьд буусан чийг);

цагаан цэгцгий (хүн амьтны хар нүдний гадуурхи цэгээн хэсэг);

цагаан алт (цагаан өнгөтэй нэгэн зүйл үнэт төмөрлөг, цахилгаан техник болон гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэнэ);

цагаан тугалга (химийн махбод, зөөлөн, хялбар давтагдах, мөнгөн цагаан өнгөт төмөрлөг, юм гагнахад чухалчлан хэрэглэнэ);

цагаан мөнгө (а. бодит мөнгөөр хийсэн зоос; б. бас ембүү, гулдмай мөнгө);

хөнгөн цагаан (хялбар давтагдах чанартай, мөнгөлөг цагаан өнгөтэй төмөрлөг, чанар хөнгөн);

цагаан уураг (өндөгний дотоод цэгээн);

цагаан идээ (малын сүү шимээр боловсруулсан зүйл зүйлийн идээний нийт нэр);

цагаан тос (өрөмний шар тосыг ялгаж аваад үлсэн хувьд ээзгий зэргийн холио хийсэн нэгэн зүйл идээ);

цагаан будаа (тутрага);

гэгээн цагаан өдөр (тунгалаг сайхан өдөр, харанхуй биш цаг);

хар цагааны газар (нүдэнд хар цагаан гэж ялгагдах хэмжээний газар);

цагаан даль у р г а м а л (цагаан өнгөтэй нэгэн зүйл даль);

цагаан суль у р г а м а л (голдуу элсэрхэг хөрстэй газар ургадаг олон наст үет ургамал, нилээд өндөр ургана, бод бог малын аль алинд тэжээл сайтай);

цагаан мэхээр у р г а м а л (нэг ишнээс хос биш навч гардаг, цэцэг нь цацгийн адил, хээрийн ургамал, шар улаан хоёр зүйл бий, үндсийг иднэ);

цагаан лууван у р г а м а л (өнгө цагаан, амт баахан гашуун, улаан луувантай адил шиг болоод бүдүүн нэгэн зүйл идэшний ногоо);

цагаан уд у р г а м а л (дурс нь царс модны дурстай адилхан навч нь удны навчнаас охорхон бөгөөд өргөң нэг зүйл мод);

цагаан ногоо хятад байцай);

цагаан яргуй у р г а м а л (30—50 сантиметр өндөр ургадаг, олон наст өвсөрхөг ургамал, шүхэр хэлбэртэй том цагаан цэцэгтэй, ногоон байхад навч цэцгий нь үхэр дуртай иднэ);

цагаан ортууз у р г а м а л (чулуурхаг хөрстэй газар ургадаг сөөг ургамал, 30—40 сантиметр өндөр ургана, мал төдий л идэхгүй);

цагаан төмс у р г а м а л (чулуурхаг хөрстэй газар ургадаг, тод улаан цэцэгтэй ургамал, 40—60 сантиметр ургана, төмс нь цагаан өнгөтэй бөгөөд сүүнд хнйж хөөрүүлэн иднэ, бас сараана ч гэдэг);

цагаан түрүү у р г а м а л (ойт хээрийн бүсэд ургадаг, олон наст ургамал, 15—25 сантиметр өндөр ургана, түрүү этгээдийг цагаан үс мэт зүйл бүрхэж ургана, мал төдий л идэхгүй):

цагаан цээнэ у р г а м а л (том цагаан цэцэгтэй нэгэн зүйл цээнэ);

цагаан харгана у р г а м а л (хуурайвтар бүсэд ургадаг, олон наст сөөг ургамал, малын дунд зэргийн тэжээл болохоос гадна элс тогтоох сайн чанартай);

цагаан шарилж у р г а м а л (20—60 сантиметр ургадаг, олон наст хагас сөөг ургамал, хээр ба ойт хээрийн өмнөд хэсгээр тохиолдоно, ногоон байхад нь мал төдий л идэхгүй);

цагаан шаваг у р г а м а л (голдуу цөл, заримдаг цөлийн бүсэд 10—15 сантиметр өндөр ургадаг, хагас сөөг ургамал, бүх төрлийн мал сайн иднэ);

цагаан тэрэлж сургарын өөр нэр);

цагаан мөөг у р г а м ал (идшинд хэрэглэдэг, шим сайтай нэг зүйл малгайт мөөг, тарьж ургуулбал болно);

цагаан ерхөг у р г а м а л (хээр, ойт хээрийн бүсэд ургадаг, тэжээлийн олон наст, үет ургамал, мал сайн иднэ):

цагаан цэцэг у р г а м а л (говь талын бүсэд ургадаг олон наст ургамал, өндөр нь 30—40 сантиметр, цайвар ягаан өнгийн цэцэгтэй);

цагаан галуу а м ь т а н (хараацайн адил, толгойдоо цагаан чандартай, сүүлийн үзүүр цагаавтархан нэгэн зүйл шувуу, загас барихдаа сайн);

цагаан гургуул а м ь т а н (цагаавтар зүстэй нэг зүйл гургуул шувуу);

цагаан хөмсөг а м ь т а н (а. шар цэгцгийгээс томхон болоод бие толгой улаавтархан, үргэлжлэн дуугарах нэгэн зүйл бялзуухай; б. нүдний цэцгий улаавтархан хар, хушуу харавтар, хөмсөг цагаан, жигүүр эрээн, хөл шар нэгэн зүйл бялзуухай);

цагаан тогоруу а м ь т а н (өнгө цагаан, нүд цайвар шар, хушуу улаавтар, хөл улаан нэг зүйл тогоруу);

цагаан тотиг а м ь т а н (хүзүүндээ шар чандартай, жигүүр сүүл хар боловч үзүүр цагаан нэгэн зүйл шувуу);

цагаан могой загас а м ь т а н (өнгө шаравтархан, могойтой адил хайрсгүй нэг зүйл загас);

цагаан зарам а м ь т а н (бие моголцогхон, ам бяцхан, урт нь нэг сөөм байдаг, өөш дэгээнд хялбар ордог нэг зүйл загас);

цагаан ямаа а м ь т а н (урт нь 4—5 хуруугаас хэтрэхгүй, өнгө цагаавтархан болоод бараан бидэртэй хайрсгүй нэгэн зүйл жижиг загас, мөрөн голд оршино);

цагаан хорхой а м ь т а н (хүний хэвэлд өсөх шимэгч хорхой, өнгө цагаавтархан болоод хавтгай);

цагаан хэрэм а м ь т а н (үс өнгө цав цайм цэгээн нэг зүйл хэрэм, арьсаар нь хүрэм зувцга хийж өмсөнө);

цагаан үнэг а м ь т а н (өнгө цэгээн нэгэн зүйл үнэг);

цагаан өтөг а м ь т а н (мөсөн далайн захаар орших нэгэй зүйл том өтөг, өнгө цагаан, загас зэрэг далайн амьтныг барьж иднэ, арьс мах ба өөхий нь ашиглахын тулд агнана): 2. ш и л ж с э н хэцүү биш, амар хялбар;

цагаан үсэг (уншихад хялбар үсэг);

цагаан толгой (тухайн бичиг үсэгт сурах бүгд үсэг);

цагаан бичиг, цагаан хуудас (тамга тэмдэг дараагүй албан бичиг);

цагаан газар (уул хад, модгүй саруул тал газар буюу бартаагүй газар);

цагаан зам (бартаа саадгүй сайхан шулуун зам);

цагаан ханиад, цагаан томуу (аюул багатай хөнгөн ханиад өвчин); 3. шудрага, сайн, ариун үнэңч;

цагаан үйл (ариун шудрага үйл);

цагаан санаа, цагаан сэтгэл (бусдад хар хоргүй сайхай санаа); арван цагаан буян (арван хар нүглийн эерэг арван сайн үйл);

цагаан хүн (сайхан цайлган санаатай хүн);

@цагаан бурхан, цагаан цэцэг (их зэрэг сувилах буюу бодоо өвчний цээрлэсэн нэр);

цагаан тэмээцэх (хүүхэд багачуудын наадах тоглоом, хэдэн хүүхэд нийлж нэг нь буур, нэгээ ботго гэж нэрлэж бусад нь ботгыг хүрээлпэ, буур нь ботгыг барих гэж тойрч зав чөлөөг эрэлхийлэн хөөж наадна);

цагаан мах (хошгиног);

цагаан сар (сарны зурхайн ёсны жилийн эхний сар, хаврын тэргүүн сар ч гэдэг);

цагаан сам (буудайн гурилыг давс устай хоршин зуурч нарийн болгоод ороож ороож мушгин тосонд буцалгаж хийсэн нэг зүйл идээ).

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Риука: 2009-09-16 02:40:30
  • Х.Буд: 2015-04-13 00:28:44

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх