Заавар(сүүлийн хэсгийг анхааралтай уншаарай)


  1. Анх орж ирж байгаа бол Элсэх гэсэн дээр дарж бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хэрэглэгчид Логин гэсэн дээр дарж орно. Үг оруулахгүй зөвхөн үг харах, хайх гэж байгаа бол бүртгүүлэх шаардлагагүй.

    0 menu
  2. Элсэх үед дараах мэдээллүүдийг оруулж өгнө.

    1 register
  3. Бүртгүүлсний 'Бүх хуудсууд' хэсгээр зочлоорой

    2 usermenu
  4. Толь бичгийн бүх хуудсууд оруулсан, оруулаагүй, оруулаад явж байгаагаараа өнгө өнгөөр ялгарч харагдана. Улаан өнгөтэй хуудас бол хэн ч сонгож авч оруулаагүй хуудас. Та тэдгээрээс сонгож дараарай.

    3 pages
  5. Үг оруулах хэсэг иймэрхүү байдалтай харагдаж байгаа. Та эхлээд шар дөрвөлжин дотрох зааврыг уншаарай, зай эзлээд байвал уншчихаад арилгачихаж болно. Сканнердсан хуудас баруун талд харагдаж байгаа, та тэндээс үг харж зүүн талын 'ҮГ' болон 'тайлбар' гэсэнд оруулах ёстой. 'ҮГ' гэсэн хэсэгт зөвхөн том үсгээр бичигдсэн толгой үгийг л оруулна. 'Тайлбар' гэсэн хэсэгт тухайн толгой үгт харгалзах бүх утгуудыг оруулна. Үгийн утгууд 1,2,3,.. гэж араб тоогоор дугаарлагдсан буй. Харин I, II, II, ... гэж ром тоогоор дугаарлагдсан нь тусдаа толгой үг болно. Нэг үг оруулаад, доор нь байрлах 'Оруул' товчыг дарна.

    4 entry
  6. Таны тухайн хуудаснаас оруулсан үгс зүүн дээд хэсэгт харагдана. Сканердсан зургийг томруулж жижигрүүлж, зөөж(drag), гүйлгэж(scroll) болно. Аль болох өөртөө тохиромжтойгоор байрлуулаарай.

    5 imagenav
  7. Тухайн хуудас дээрхи үгс дууссан бол баруун дээд хавьцаа буй 'энд' гэсэн дээр дарчихаарай. Ингэснээр хуудас чинь 'Бүх хуудас' хэсэгт ногоон болж харагдах учиртай. Мартсан бол дараа нь дарсан ч болно. Зарим урт тайлбартай үгийн төгсгөл хэсэг дараагийн хуудас дээр байж магад. Ийм үед баруун дээд өнцөгт буй ногоон сумаар дараагийн хуудас руу шилжээрэй.

    Зарим үг АМ, АМАН эсвэл АРАВ, АРВАН гэх маягаар хувиралтай байх нь бий. Ийм үгс толь дээр АМ (АН), АРАВ (АРВАН) гэж хаалтанд оруулсан хэлбэртэй байгаа. Тэдгээр үгсийг 'АМ, АМАН' гэж хувирлыг задлан оруулаарай.

    Ижил бичигдэх боловч өөр үгс 'БОРШИХ I', 'БОРШИХ II' гэж ром тоогоор ялгагдсан байгаа. Тэдгээрийг нэг үг болголгүй. Тус тусд нь 'БОРШИХ I', 'БОРШИХ II' гээд байгаагаар нь оруулаарай.

    6 nextpage
  8. Оруулсан үгсийн жагсаалтаасаа үг сонгож дарахад засварлах болон устгах боломжтой. Өөрийн оруулсан үгийг засаж, устгаж болно, бусдын оруулсан үгийг засаж болно устгаж болохгүй.

    7 edit delete
  9. Бусдын оруулсан үгийг засмаар тохиолдолд санаа зоволтгүй. Бүх засваруудын түүх хадгалагдаж үлдэнэ. Бусдын оруулсанд засвар оруулахдаа доорхи жижиг дөрвөлжинд нь тайлбар бичиж үлдээж болно. Тайлбар тань засварын түүхтэй хамт хадгалагдаж үлдэх юм.

    8 edit
  10. Баруун дээр байрлах цэсээс 'Миний хуудас'-гэснийг сонговол тантай холбоотой зүйлс харагдана. Энд нэр, вэб гэх мэт өөрийн мэдээллийг шинэчилж болохоос гадна, ямар ямар хуудсууд дээр ажилласан, тэдгээр дээрээс ямар үгсийг оруулсан, тухай хуудсыг оруулж дуусгасан эсэхээ нягталж болох юм. Та өөрийн мэдээлэл дээрээ вэб хаягаа оруулвал contributors хэсэгт таны нэрний линк болж харагдана.

    9 profile
  11. та хайлтын хуудас дээр, өөрийн хуудас дээрээ, эсвэл хайлтын хуудас дээр явж байхдаа ажиллаж байсан хуудас руугаа очих бол 'Оруулж байгаа хуудас' цэсийг сонгоорой.

    10 lastpage