хулгана

а м ь т а н 1. шишнүүхэй оготнын язгуурт багтдаг, уртлаг хушуутэй, сүл нарийн нэг зүйл мэрэгч амьтан; хулганын занга; хулганы хавх; хулганы орд (хулганы орших нүх); мэхээрийн хулгана амьтан (хулганын намын нэгэн зүйл жижигхэн хулгана, сүүл маш богино, мэхээр хурааж нөөцлөн иддэг); атаахай хулгана амьтан (хорт шавжийг устгадаг нэгэн зүйл ашигтай хулгана, биеийн урт нь есөн сантиметр хүрнэ); морин хулгана амьтан (хулганын намын нэгэн зүйл том хулгана); хулгана яр (а. хүний биед гарах нэг зүйл хорт яр өвчин; б. адуунд дамжин халдварлах анх хүзүүний орчмоос эхлэн гарч үрэвсэн хордуулах нэгэн зүйл яр өвчин); хулганын тос ургамал (хээрийн ногоо, ишгүй, ганц навчтай, амт тогтуусны адил, голын ойр шугуйд ургана, дарж иднэ); 2. сарны зурхайн ёсны жил, сар, өдөр цэг ээлжлэн эзлэх арван хоёр эрхтний нэгийн нэр, хулгана жил, морин цаг; усан хулгана болох (маш их хөлрөх, маш их норох).

alt text

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Баатар: 2009-08-26 16:01:24
  • Б.Багуулаа: 2015-04-13 00:29:07

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх