Шинээр нэмэгдсэн үгс

цаашхи

цааш байгаа, цаанахь; цаашхий нь гарга; цаашхий нь над үзүүл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27483

цаашлуу

цаашламхай зантай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27481

цааш

нааш гэдгийн эсрэг утга, чанагш; цааш болох; цааш нь битгий хэл! цааш бүү яв! цааш харах зуур; цааш нааш бүү ярь; цаашаа бай! хойш; аравнаас цааш...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27474

цаахнуур

цаахна, арай цаагуур; арай цаахнуур яваарай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27473

цаатай

цаат.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27470

цаат

цаа гөрөөс бүхий.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27469

цаас, цаасан

бичиг бичих, хэвлэх, зурах болон хулдах зэрэг зүйлд хэрэглэх зорилгоор тусгайлан хийсэн эдлэл; бичгийн цаас (бичиг бичихэд зориулж үйлдсэн цаас); ...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27465

цаарга

үйл ажилд хойрго, хойш суумтгай; юманд тун ч цаарга хүн шүү, барагтай л бол хөдлөхгүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27462

цаанахь

цаана байгаа; гэрийн цаанахь; усны цаанахь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27461