цааш

  1. нааш гэдгийн эсрэг утга, чанагш; цааш болох; цааш нь битгий хэл! цааш бүү яв! цааш харах зуур; цааш нааш бүү ярь; цаашаа бай!
  2. хойш; аравнаас цааш ирээрэй; өнөөдрөөс цааш ирэх хэрэггүй; цаашаа юу болохыг хэн мэдэх вэ;
  3. өөр; надаас цааш хүнгүй айл; үүнээс цааш юу байдаг юм;
  4. чингэвэл чингэг, яадаг юм; хэлбэл хэлэг цаашаа; яваад үзэг цаашаа; тогловол тоглог цаашаа; яв цаашаа; * цааш хандах, цаашаа хандах (цааш хөдлөх, тэсрэг болох, буруу харах); цааш харах, цаашаа харах (а. тэсрэг хандах, буруу харах; б. нас нөхцөх); цааш нь харуулах (а. чанагш харахад хүрүүлэх; б. нас нөхцөөх); цааш хийх, цааш нь хийх (а. нууж далдлах; б. хулгайлах).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • eclyras: 2009-09-12 20:35:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх