цаас, цаасан
- бичиг бичих, хэвлэх, зурах болон хулдах зэрэг зүйлд хэрэглэх зорилгоор тусгайлан хийсэн эдлэл; бичгийн цаас (бичиг бичихэд зориулж үйлдсэн цаас); хортой цаас (нэг хуудсанд бичиг бичих, машиндах, юм зурах тэргүүтэнд давхарлан тавьсан бусад цаасанд хуулбар гаргах будаг бүхий цаас); цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй (хойч үед элдэх гавьяа зүтгэлгүй гэсэн санаа); цаасны цавуу (цаас наахад зориулсан цавуу); цаасны үйлдвэр (цаас боловсруулах үйлдвэр);
- я р и а н ы мөнгө төгрөг; би түүнээс хэдэн цаас авах ёстой юм; чи над хэдэн цаас өгөөч;
- мөнхүү цаасаар хийсэн эдлэл; цаасан буу (цаасыг ягштал боож, моголцог болгоод дотор нь дарь дагтаршуулан имэрсэнд гал шатааж дуугарган наадах хэрэгсэл); цаасан сум (цаасаар сум хийж, хөнөөлгүй буудах сум); цаасан шувуу (цаасаар шувуу, эрвээхэй мэт дүрс хийж урт утсаар уяад салхинд дэгдүүлэн наадах тоглоом); цаасан пай (хөзөр); * цаасан малгай өмсгөх (сайхан үгээр магтаж онгиргох).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх