овоо i ᠣᠪᠣ ᠂ ᠣᠪᠣᠭ᠎ᠠ

овоолж босгосон, цогцолсон юм; хоёр овоо аргал; гурван овоо цас; 2. уул даваан дээр овоолж босгосон чулуу; Монгол газар даваа бүрийн орой дээр овоо байдаг; овоо тахих; уул овоо хорш.; овоо босгох; ясан овоо босгох шилжсэн (хүн амьтныг үй олноор хядаж ясыг овоолох); хилийн овоо (хилийн тэмдэг); **...

огноо ᠣᠩᠨᠣᠬᠤ

огноо гэдэг үг бол онгноху хэмээх монгол бичгийн бичлэгээс гарсан он, сар, өдөр хэмээх үгий товчилж хурааж бүтсэн нэр үг

ой, ойн ii

бүтэн өдөр хоног жил болох хугацаа; Бүгд найрамдах Монгол Ард Улсын дөчин жилийн ойн их баяр; А.С.Пушкиний нас нөгчсөний зуун жилийн ойг тэмдэглэв; ойндоо хүрсэн хүүхэд (нэг нас хүрсэн хүүхэд

онцлог ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ

онц болгон үзэлтэй юм, өвөрмөц; *өвөрмөц онцлог; онцлог зүйл мөн; монгол морины онцлог

орон i ᠣᠷᠣᠨ

үйлдвэрийн орноос, үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох тухай; хөдөө орон нутагт ажиллах саналаа өгөв; эх орон (төрсөн орон; хайрт Эх орон-Бүгд Найрамдах Монгол Ард Улс мандтугай!); орон нутаг (нэг хэсэг газар нутаг); орон нутгийн захиргаа (нэгэн хэсэг газрын захиргаа); орон бүхний пролетари нар нэг...

орхиц ii ᠣᠷᠬᠢᠴᠠ

монгол бичгийн урагш татсан урт дүрстэй нэг зүйл тэмдэг орхиц татах

орхоодой ᠣᠷᠬᠤᠳᠠᠢ

хүн орхоодой** ургамал хүн эм, алс дорнодод ургах өвсөрхөг ургамал, үндсийг хятад, монгол, төвд эмнэлэгт зүйл бүрийн өвчин эмгэгийг засахад хэрэглэнэ; далайн орхоодой амьтан (арьс биржрүүтэй, хэлбэр бөөрөнхий нэг зүйл амьтан, далайд оршино, агнаж арьсаар нь хоол хийнэ

орчуулах i ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠬᠤ

бичиг хэлийг өөр хэлэнд хөрвүүлэх; орос хэлнээс монгол хэлэнд орчуулах

орчуулга i ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ᠎ᠠ

орчуулсан нь; орос орчуулга, монгол орчуулга; орчуулгын зохиол

орших ᠣᠷᠤᠱᠢᠬᠤ

сэтгэл тогтнон орших болов;* байх, бий ахуу; жинхэнэ шалтгаан нь үүнд оршино; бие чилж бадайрах; хөл оршиж орхив; өгөх оршихын тийн ялгал (монгол хэлний гуравдугаар тийн ялгал