овоо i

  1. овоолж босгосон, цогцолсон юм; хоёр овоо аргал; гурван овоо цас;
  2. уул даваан дээр овоолж босгосон чулуу; Монгол газар даваа бүрийн орой дээр овоо байдаг; овоо тахих; уул овоо хорш.; овоо босгох; ясан овоо босгох шилжсэн (хүн амьтныг үй олноор хядаж ясыг овоолох); хилийн овоо (хилийн тэмдэг); махан овоо хийх шилжсэн (хүүхдийн дүрсгүйтэн нэг нэгнийхээ дээрээс олноор овоорох); овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ зүйр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-08-20 23:56:49
    • Zaya: 2015-04-13 00:32:08

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх