орших

  1. суух нутаглах, амьдрах; оршин суух газрын нэр; сойр гэдэг шувуу уул модонд оршино; санаа сэтгэл тогтнон орших болов;

  2. байх, бий ахуу; жинхэнэ шалтгаан нь үүнд оршино;

  3. бие чилж бадайрах; хөл оршиж орхив; өгөх оршихын тийн ялгал (монгол хэлний гуравдугаар тийн ялгал).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • С.Ариунтуяа: 2009-08-27 01:52:47
    • baynaa: 2015-04-13 00:40:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх