нар, наран i

дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од; нар ургах (өглөө болж нар ил гарах); нар гарах (а. нар дээш мандан үзэгдэх; б. баяртай явдал тохиолдох; миний нар гарав); нар мандах (нар гарч, нилээд дээш дэгжих); нар дэгжих (нар мандах); нар хүүшлэх (нар халхлагдах); нар шингэх, нар жаргах, нар орох (нар баруунаа бууж орой болж үзэгдэхгүй болох); нар хирлэх (нар хиртэх); нар хиртэх (нарны явах замд сар ташаалан ойртож халхлагдах); нар барих (нар хиртэх); нар таших (нар үлэмжхэн хэлбийх); нар хүрээлэх (нарыг тойрон дугаригласан солонго татах); нар хошлох (нарны хажууд солонго мэт сацрал гарах); нар буцах (өвөл зуны туйл болох, өвлийн туйл нь аргын улирлын арван хоёрдугаар сарын хорин, хорин тавны хооронд тохиолдоно, үүнээс өдөр уртдан үүснэ; зуны туйл нь аргын улирлын зургадугаар сарын хорин, хорин таван хоёрын хооронд тохиолдоно, үүнээс өдөр богинотон үүснэ); шар нар бор хоног (өдөр шөнө); шар нар бор хоног өнгөрүүлэх (хэвийн биш байдлаар өдөр шөнийг нөгцөөх); нар үд болох (өдөр дүл болох); наран угаал (наранд шарж эмчлэх эмчилгээ); хурц нар (цоносон, төөнөсөн халуун нар); наранд шарах, наранд ээх (биеэ нар дагуулан халаах); наранд хавчигдах, наранд цохигдох (нарны илчид хэтэрхий шарагдсанаас болж өвчлөх); наранд гаргах (юмыг наранд үзүүлэх); нар цацрах (нарны гэрэл туяа цацрах); нар дагах (нарын гэрэл дагах); нар салхи үзээгүй (а. нар салхинд огт явдаггүй буюу явахыг хичээдэггүй, дурладаггүй; б. ажил үйл хийдэггүй биеэ атарлаж сурсан); нар салхи үзэхгүй (нар салхинд явж чадахгүйд хүрсэн); нар салхины бараа хараагүй (хэтэрхий биеэ атарлаж сурсан); нар салхины бараа харахгүй (нар салхинд явж чадахаа больсон); нар зөв (баруунаа); нар буруу (зүүнээ); нарын аймгийн ертөнц (Ангараг, Буд, Бархасвадь, Сураг, Саньчир, Тэнгэрийн ван, Далайн ван, Дэлхийн ван); нарны халх (нарнаас хамгаалах шүхэр); нар сар болсон гэр (уранхай цоорхой гэр); нарны хэмнүүр (нарын явдлыг хэмнэх хэрэгсэл); наран ногоо у р г а м а л (хээр ургана, цагаан үндэстэй, улаан иштэй, ногоон навчтай, шар цэцэгтэй, хар үртэй, үрийг борлуулж иднэ); наран цэцэг у р г а м а л (том шар цэцэг бүхий өндөр ургадаг ургамал, үрий нь авч тос боловсруулна); нартай цэцэг у р г а м а л (модорхог иштэй, салаа навч нягт, ялма модтой адил, цэцэг нь улаан цагаан шар гурван зүйл байдаг); наран удвал цэцэг у р г а м а л (усанд ургадаг, дэгдүүр навчтай, зангууны цэцгээс томоохон цэцэгтэй, шар цагаан хоёр зүйл бий, нар зүг харж цэцэглэнэ, нар шингэхэд навчин дор нууна); наран хайнаг а м ь т а н (монгол бух сарлагийн үнээ хоёрын хоорондоос гарсан хайнаг, усан хайнаг ч гэж зарим газар хэлдэг); наран тэмээ а м ь т а н (Африк, Ази тивийн зарим газар орших нэг бөхтэй тэмээ, үс ноос бага боловч сүү сайтай, говь цөл газар яан жин тээхэд хэрэглэнэ); нар нар наашаа, сүүдэр сүүдэр цаашаа (нар хүсч хүүхэд зэрэг зэргээс өгүүлэх үг); нас эрт, нас залуу зүйр үг (юм юм эрт гэсэн утга)

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • javhaa: 2009-08-24 08:15:15
  • Ж.Бэгзсүрэн: 2015-04-13 00:28:10

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх