а м ь т а н нохойн төрлийн сүүн тэжээлт махчин амьтан;
азарган чоно (эр чоно);
өлөгчин чоно (эм чоно);
чонын бэлтрэг (чонын зулзага);
чонын үүр (чонын орших нүх);
чонын өргөс у р г а м а л (нийлмэл цэцгийн язгуурын олон наст ургамал, цэцэг хонгор зулын адил, иш өндөр бөгөөд өргөстэй, нуга газраар ургана);
чонын төмс у р г а м а л (шар цэцэгтэй нэгэн зүйл сараана);
чонын хялгана у р г а м а л (нэг зүйл ботуул);
чоно халтар у р г а м а л (зэрлэг ургах нэгэн зүйл ногоо, үнэр сайхан, хүж үнэртэн хийхэд хэрэглэдэг);
чонын элэг у р г а м а л (мойл мэт үртэй, сондуутай нэг зүйл мод, үрийг идэж болохгүй);
чонын сүүл у р г а м а л (салаагүй, навч нь бургасны навч шиг, түүхийгээр идэж болно, амт исгэлэн нэг зүйл ногоо);
чоно яр (хүний биед хэсэг хэсгээр гарах улаавтар өнгөтэй яр);
чонын хөрвөш (их загатнаж хэсэг хэсэг гөвдрүүтэх өвчин);
чоно хонь хоёр шиг (харилцан бие биеэ үзэж чаддаггүй)в
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх