туулай

амьтан мэрэгчийн нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг, төрөл олон, дэлхий дээр түгээмэл амьтан; туулайн арьс ; туулайн хирээр нумаа тат, тугалын хирээр зэлээ тат зүйр; молтогчин туулай амьтан (нэг төрлийн туулай); туулай жил (Дорно зүгийн зурхайн ёсны арван хоёр жилийн дөрөвдүгээр туулай эзэлсэн жил); туулайн бөөр ургамал (хальс нимгэн бөгөөд улаавтархан, цөм шар, хальсыг хуулж иддэг нэгэн зүйл жимс); туулайн тагнай ургамал (саргай цэцгийн язгуурт багтах, олон наст өвслөг ургамал, цагаан шаравтар цэцэгтэй, цэцгийн дэлбээ цоморлог нь 5-6 хэлтэстэй,эмнэлэгт хэрэглэнэ).

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Ганхуяг: 2009-09-09 08:22:05
  • Б.Багуулаа: 2015-04-13 00:29:07

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх