ураг

  1. худ худгуйн хамаатан; ураг төрөл, ураг садан хорш.; ураг садны хол нь сайн, ус аргалын ойр нь сайн зүйр; ураг элгэн (бүх хамаатан цөм); ураг тогтох хуучирсан (а. хоёр этгээд хөвгүүн охин хоёроо эр эм болгохоор хэлэлцэж тохирох; б. эхийн умайд үр тогтох); ураг бололцох (эр эмийг холбож худ худгай болох); ураг удам (хүн амьтны уг угсаа);
  2. эхийн умайд бий болох үр хээл; ураг унагаах, ураг хөндөх (дутуу хөнгөжих);
  3. эрэгчний төмс.
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Дөлүгэн: 2009-09-09 02:50:50

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх