Шинээр нэмэгдсэн үгс

бохир ii

хүний гар хөлийн дотогш муруй; бохир хөлтэй хүүхэд; гар хөлийн барин зорчиход дэм олохгүй; болхи, бүдүүлэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6356

бохир i

буртагтай, хиртэй, муухай, цэвэр биш; бохир буртаг; бохир гараар барьж үл болно; бохир муухай газар.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6351

бохиоруулах

бохирохын үйлдүүлэх хэв; бохио болгох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6350

бохиорох ii

нүсэр болох, эв хавгүй болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6347

бохиорох i

бохир бохио болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6346

бохио ii

нүсэр юм, эв хавгүй; таатай байдалтай биш; ☆ бохио нугас а м ь т а н (боржин нугаснаас томхон, хушуу сунамхай, мах нялуун, загас идэштэй).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6344

ботго

тэмээний нэг настай төл, ботготой ингэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6327

бохио i

бохир, бузар; бохир бохио х о р ш.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6340

бохилох

бохий нь арилгах, цэвэрлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6337