Шинээр нэмэгдсэн үгс

уртраг

газарзүй тодорхой меридианаас градусаар илэрхийлэгдсэн зай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6388

бошго i

босго, хаалганы доод талын хөндлөн мод; бошго гишгүүр (үүдэнд хөл арчихад зориулсан сараалжит жааз).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6387

уртлаг

урт байдалтай, уртхан хэлбэртэй, уртлаг тархи.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6386

уртдуулах

уртдахын үйлдүүлэх хэв,

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6384

бохьтох

бохь тогтох; ганс бохьтох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6383

бохьдох

хэтэрхий бохьтой болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6382

бохь iii

буурын орооны үед шилнээс нь гарах хатан үнэртэй харавтар заар; буурын бохь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6376

бохь ii

гансны дотор тогтох муухай үнэртэй хар юм; гансны бохь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6371

бохь i

хар модны хатаж хүрэн болсон давирхай; бохь зажлах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6369