Шинээр нэмэгдсэн үгс

хуурмаглах i

худал үгээр хуурч залилах, мэхлэх; хуурмаглан хэлэлцэх; хуурмаглан айлгах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15694

хуурмагдах

хэтэрхий хуурмаг болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15693

хуурмаг

үнэн биш, худал; худал хуурмаг х о р ш; хуурмаг зан гаргах; хуурмаг сүр үзүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15692

догол

догол өвс гэж буй. төвдөөр лидэр гэдэг юм. энэ шинээр оруулдаг юм уу, хуулан бичлэг юм уу

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15691

хуурдуулах

хуурдахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15690

хуурга

ногоо, мах зэрэг идэшний зүйлийг хөшиглөн жижиглэж, тостой хутган хайрч болгосон идээ; махан хуурга; мөөгтэй хуурга; будаатай хуурга; төмстэй хуург...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15687

хуурах iii

хоол идээний зүйлийг халуунд хайрч болгох; мах хуурах; ногоо хуурах; тариа хуурах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15686

ёхиур

ёхир хохиар; ёхиур дохиур х о р ш..

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15738

хуурах ii

оргүй юмыг зохиож хэлэлцэх; хуурах мэхлэх, хуурах залилах х о р ш; хуурсаар хуурсаар худалч болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15685