Шинээр нэмэгдсэн үгс

хуухьтнах

хуухинах, шуухинах; тэнд л хуухьтнаад байна, юу хийж яаж байгааг бүү мэд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15712

хуухнаг

эр амьтны үр-булчирхайн хүүдий хуух.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15711

хуухируулах

хуухирахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15710

хуухирах

адуу, буга зэргийн амьтны юмнаас айн хэлмэж буюу сочиж сэжиглэн хамраа хорд хийлгэн дуугарах; морь хуухираад байна, юу үзсэн юм бол доо.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15709

хуухинах

хохинох; хуухинан дуугарах; хуухинан амьсгаадах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15708

хуух

эр амьтны бэлэг эрхтэн мөн түүний арьс, хуухнаг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15707

хуусдуу

хуудам, омтгой, гэнэн, хийсвэр, хөнгөн; тун ч хуусдуу хүн; чи өдий нас хүрээд ийм хуусдуу байж, яаж болох билээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15706

хуусдах

хуудамлах, омтгойдох, наагуурдах, мөчиддөх, хуусдуу зан гаргах; хуусдах бий. мэдээрэй!

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15705

хуурчин

хуурдахдаа чадамгай хүн; морин хуурч; төгөлдөр хуурч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15704