Шинээр нэмэгдсэн үгс

намаржаа (н)

намрын цагт нутаглах нутаг бууц; айлууд намаржаанаасаа нүүгээгүй байна; намаржаанд буух.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22948

намарга

ургамлын навч шилмүүс дээр тогтсон шүүдэр ус.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22947

харилхах

харь зан байдал гаргах, хүнийрхэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22946

харилт

буцалт, бууралт, харих нь

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22945

харилах

харьд очих

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22944

харил

харих үйлийн нэр, юмны буцах, буурах, харих нь

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22942

наманчлуулах

наманчлахын үйлдүүлэх хэв; юмны дээд талыг мөргүүлэн, доод талыг алцайлган босгож тавих; банз модыг наманчлуулан өрж хатаах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22931

намаржих

намрыг өнгөрөөх; тавтай сайхан намаржиж байна уу?

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22952

хариглах

Хариг гарах, хариг тогтох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22928