Шинээр нэмэгдсэн үгс

намбагар

дөлгөөн, номхон даруу байдалтай; шоодсон гангалж хээнцэрлэх зан байдал гаргамтгай; торгон дээл өмсөөд урт ханцуй унжуулсан намбагар хүн явж байв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22960

намбаганах

намбагар юмны намбага намбага хөдлөх аашлах; гангалах, хээнцэрлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22959

намбаанацаг

элдэв зүйлийн юм.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22958

намбаагүй

эмх замбараагүй, эх толгойгүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22957

намба

төлөв байдлаар түвшин аятай; тэр гуай намбатай сайхан хүн шүү; намбатай харагдаж байв; гадаад байдал төв үзэмжтэй; намбатай алхаж явна; намбы нь ...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22956

намаршуулах

намаршихын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22955

намаржин

намрын турш; намаржин өвлийн бэлтгэл хийсэн бригад байгаа юм.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22951

намаржаалуулах

намаржаалахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22950

намаржаалах

намаржаандаа буудаллах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22949