Шинээр нэмэгдсэн үгс

хийдүүлэх

хийдэхийн үйлдүүлэх хэв; тасалдуулах; албан ажлаа хийдүүлэх; завсар чөлөөг харж гэнэдүүлэн завших; ахын энэ номыг хийдүүлж байгаад авсан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27024

цэвэрших

цэвэр ариун болох, цэвэр шинжтэй болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27023

хийд

шашны ёсны лам нарын хуран, суух сүм орон; Эрдэнэ Зуугийн хийд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27022

цэвэрч

хүний ариун цэвэр, үзэмжтэй, аятай сайхан байх заншилтайгий нь; цэвэрч хүн; цэвэрч хүүхэд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27021

цэвэрхэн

цэвэр, ариун, гуа, сайхан; Зэгст нуурын зах дээр, цэвэрхэн халиун морь минь, цэгцхэн зангаар өсгөлөн, аав эжий хоёр минь (ардын дуу).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27020

цэвэрлэх

цэвэр ариун болгох; нэрээ цэвэрлэх; гэр орноо цэвэрлэх; ус цэвэрлэх; хувцас цэвэрлэх; гудамж цэвэрлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27019

хийгээд

бичгийн хэлний холбоос.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27018

хийгүй

осол эндэлгүй; хийгүй барилддаг бөх; зай завсаргүй дотно; хийгүй нөхөрлөсөн хүмүүс; агааргүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27017

хий

газрын агаар мандлыг бий болгогч агаар бие, агаар бодис; хийн мандал; алив орчин зайд тэгш дүүрч, эзэлж чаддаг физикийн бие буюу бодис; хий дүүрэ...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27016