хий

  1. газрын агаар мандлыг бий болгогч агаар бие, агаар бодис; хийн мандал;
  2. алив орчин зайд тэгш дүүрч, эзэлж чаддаг физикийн бие буюу бодис; хий дүүрэх (юмны хөндий зайг хий эзлэх); хий оруулах (юманд хий хийх, хийтэй болох);
  3. дэмий, үргүй; хий явах (дэмий явах); хий үрэх (юмыг дэмий үрэгдүүлэх; хайран цагаа хий үрэв); хий буу тавих (зорьсон юмгүй дэмий буудах);
  4. хоосон; хий санаа (хоосон горьдлого); хий үзэгдэл (хоосон үзэгдэл); хий ханиалга (цэргүй ханиалга); хий огих (бөөлжисгүй огих); хий эргэх (юмны дугуй хойш урагш өнхрөхгүй тэнхлэгтээ эргэх);
  5. чөлөө, зай; хийгий нь харах (завсар чөлөөг харах, эзгүй цагийг харах, осол эндэлтэй үгийг харах); хий орох (а. хийтэй болох; дугуйд хий орох; б. завсар чөлөөгөөр нь ямар нэг юм орох; хэрэв хий ороогүй бол, заавал бүтэх байсан юм); * хий хуй шиг (маш түргэн зуур; хий хуй шиг хурдан өнгөрөв); хий цохих (а. салхи цохих, салхинд цохигдох; б. бөхийн мэх; эсэргүүцэл бөхийн хөлийн суурь муутай эндэлтэй байдлыг тохиол-дуулан хөлөөрөө товшин цохиж унагаах); хий мөргөх (бөхийн барилдаанд барилдах эсэргүүцэл хүнгүй учраас давсанд тооцогдох, гоц мөргөх ч гэдэг); хий ачих (бөхийн мэх); хий харгах (өлсч ундаасан туйлдан үхэтгэх); хий хөдлөх (а. өвчин; б. салхи хөдлөх); хий хөөрөх (өвчин); хий морь (а. цог заль, аз жавхаа; хий морьтой залуу; хий моригүй; б. шашны ёсны морь унасан хүний зурагтай нэгэн зүйл дарцаг); хий морь доройтох (хэрэг явдал бүтэмжгүй болох; хий морь нь доройтож, хишиг буян нь зайлах з ү й р); хий морь дэлгэрэх (хэрэг явдал бүтэмжтэй болох); хий хөлгөт онгоц (салхи сөрж чадахаар хийсэн онгоц); хий хоолой (мөгөөрсөн хоолой).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • eclyras: 2009-09-12 13:20:09
    • Буру: 2015-04-13 01:03:01

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх