Сонирхолтой үгс

урам i

буга, бух зэрэг зарим амьтны отлох цаг үедээ дуудан урхирах дуу; буга адил дуугарах бүрээ; бугын урам.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25715

нийлгүүр

нус нийхэд зориулан хийсэн сав буюу бөс юм; нийлгүүл сав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25657

нийдэмхий

бусдын юмыг дур мэдэн хэрэгсэгч; нийдэмхий зантай хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25650

нийгэн

бүгдээр, түгээмэл; нийгэм даяар; ард нийгнээр сонсов; үүл нийгэн бүрхэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25641

тэлмэн

тэлмэн жороо, усан тэлмэн жороо ёстой жороо; гайхамшигтай жороо; тэлмэн жороо морьтой л гэнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25362

найтаах

өөрийн эрхгүй бие давхийн хөдлөхийн хамт дуугарч шүлс үсэргэн хамар амаар амьсгал гаргах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24707

ний i

дотнолон найралдсан, их л найралдсан нь; ний найрал, ний самс хорш.; ний болох (нэг гэрийн хүмүүс мэт болох)

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24694

найраглал

шүлэглэн бичсэн том зохиол; <<Хүрэн морь>> гэдэг найраглал

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24658

найз

харилцан дотно нөхөрлөсөн нь; найз нөхөд; миний найз; найз ахай

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24590