Сонирхолтой үгс

шуайз

юм цэвэрлэх арчих хэрэгсэл, тохируулсан мод зэргийн юманд хатуу үс, хялгасыг суулгаж үйлдэнэ; шүдний шуайз; хувцасны шуайз; гутлын шуайз

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7306

хулбай

гайхах, сэжиглэх аялга, урьд сонсоогүй мэдээгүй, үзээгүй юмыг асуухад гайхсанаа илтгэхэд хэрэглэнэ; хулбай, ямар юм бол доо; хулбай, би мэдэхгүй юм.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7158

олиу :

олиу солиу хөндлөн гулд өндөр нам, урт богино, урд хойд зэргээр тэгшгүй нь; олиу эвэртэй үхэр; олиг солиг

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/6098

оёор

ёроол; хувингийн оёор.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/5691

хэгд

алтан өнгөөр хээ угалз тавьж хийсэн илэг нэхий

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2931

хэгээс

тэрэгний хүрдний бул мөөрийг холбож тойрон хадсан ялуу; ялуу хэгээс х о р ш.; тэрэгний хэгээс; дугуйны хэгээс суларчээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2950

хэгз

юмны өнгөн этгээд холтрох зулгарах нь; хэгз татах; гарын арьсы нь хэгз татчихав

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2937

уялдуу

үг өгүүллийн зөөлөн ялгуум; хатсан юмны дэвтэж зөөлөрсний нь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1969

шоор

у р г а м а л буурцагт ургамлын язгуурт багтах нэг наст өвсөрхөг ургамал, цэцгийн өнгө хөх, малд сайн тэжээлтэй, туулайн тагнай ч гэдэг

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/19803