авах

  1. юмыг өөрийн болгох; би авья; ажил авах; эхнэр авах. (гэрлэх); хүүхэд авах (үрчлэх); түрүү авах (наадамд морь түрүүлэх); тарга авах (мал таргалах); үг авах (а. дуулгартай байх; б. үг алдуулах);

  2. зэрэгцэх; хам нөхцөл үйл үгтэй нийлэн авахын утга гарна; *завдаж авах; алдсан юмаа олж авах; мэдэхгүй юмаа мэдэж авах; сурч авах; худалдах авах; булаан авах; эзлэн авах;

  3. зэрэгцэх нөхцөл үйл үгтэй нийлэн, тавтай удаан гүйцэтгэх байдлыг үзүүлнэ; тэнд очоод хэвтэж авлаа;

  4. урьдчилах нөхцөл үйл үгтэй нийлэн, нэгэнтээ үйлдэн турших гэсэн санааг гаргана; цохиод авах; уншаад авах;

  5. биенд ямар нэг согог суух; нуруугаа авах; зоогоо авах;

  6. бус үгтэй нийлэн ямар нэг бодол төрхийг үзүүлнэ; ажиг авах; сэжиг авах; хар авах; санаа авах;

  7. зарим хувцас хэрэглэлийг тайлах; малгай авах; бээлий авах;

  8. биенээс салгах; үс авах; хумс авах; эмээл авах;

  9. гарахын тийн ялгалт үгтэй нийлэн, эхлэхийн утга илэрхийлнэ; өглөөнөөс аваад орой болтол хичээллэв;

  • авах аргагүй (а. хэрэггүй, дэмий; б. авах бололцоогүй);

  • авах танаггүй (авах хэрэглэх аргагүй, хэрэгцээгүй, дэмий; авах танаггүй туранхай мал; өмссөн хувцас нь авах танаггүй болжээ);

  • авч орхих (а. тогтворгүй ааштай хүний нэгэн суурин дээр сайн муу зан хольцон гаргах авч орхисон зантай амьтан шүү; б. юмны дотроос хэрэгтэй, хэрэггүйг үзэж ялгах);

  • ам авах (зөвшөөрсөн, хүлээсэн үг гаргуулах, дахин няцахгүй гэж ягштал хэлүүлэх);

  • ам хэл авах (батлах үг гаргуулах);

  • амь авах (а. амийг аврах; б. амийг таслах);

  • анир авах (амьтан бусдын чимээг сэрэх, чимээ авах ч гэнэ);

  • газар авах (лавшрах, өвчин ужиж хүндрэх);

  • гэрэл авах (гэрэл үзүүлэхийг цээрлэх зүйлд осолдож гэрэл үзүүлэх);

  • зураг авах (гэрэл зургаар дүрсийг гаргах);

  • зүлд авах (анд хамт явсан буюу замд тохиолдсон хүмүүс, алсан тураг ангийн махнаас оногдох хувь хүртэлцэх);

  • зүрх авах (урьд ихэд айснаас болж хожим бэрхшээх болох);

  • идэш авах (хүйтний улиралд идэхэд бэлтгэж мал нядлах);

  • идээ авах (сүүн шимээр хүнс идээ боловсруулан хураах);

  • нойр авах (дутсан нойрыг нөхөж ханатал унтах);

  • ус авах (а. усны аюулд учирч тохиолдох; б. ус зөөж авчрах; в. эмчлэх буюу шинжлэх зорилгоор ямар нэгэн эрхтэнд тогтсон усыг гаргах; нугасын ус авах; уушигны ус авах);

  • салхи авах (а. салхи цохихыг цээрлэх зүйл. салхинд үлээгдэх, салхинд цохигдох, хөлс сэвэх ч гэнэ; б. ан амьтан салхиар үнэр авах);

  • өл авах (идэш хоолны зүйлийг зөвхөн идэж цадах);

  • үнэр авах (ан амьтан салхины дээд талаас ирсэн бусдын үнэрийг сэрэх);

  • хайр авах (бусдад дотнологдон хайрлагдахад хүрэх);

  • хал авах (бусдын хэлсэн зөвлөсөн үг сургамжид атгаг санах);

  • хулгай авах (хулгайд алдах, хулгайчийн гарт орох);

  • хүлээн авах (а. зочид гийчдийг хүндэтгэн зориуд учирч танилцах; б. дуу, авиа, нэвтрүүлэг, дохио зэргийг хүлээн авагчаар сонсох);

  • хүч авах (а. тарга авах; б. бусдын хүчинд шүтэх; в. чадал эрч нь нэмэгдэх);

  • хэл авах (бусдаас хариу үг чимээ лавлан мэдэх);

  • чийг авах (юм нойтон мэт болох);

  • шан авах, шагнал авах (хийсэн бүтээсэн үйл ажлы нь үнэлэн бодож олгосон шагнал хүртэх);

  • ширээ авах (үйлчилгээний газраас тусгай ширээнд бэлтгэсэн идэш уушийн зүйлийг худалдан авч хэрэглэх);

  • төл авах (малын төл бойжуулах);

  • ургац авах (хадлан тариалан хураах);

  • арга хэмжээ авах (а. зэмлэл хүлээлгэх; б. шаардлагат асуудлыг шийдвэрлэх);

  • зээл авах (эд мөнгө хожим төлөхөөр урьдчилан хэрэглэх);

  • цох авах (тоглож, цохон дээр няслах);

  • шав авах (тоглож бугуй дээр хоёр хуруугаар шавхуурдах);

  • хар авах (учрыг бүр түр мэдэж хардах);

  • мэдээ авах (а. бүртгэл дүн тодорхойлолт авах; б. сураг чимээ сонсох);

  • нэр авах, цол авах, зэрэг авах (тусгайлан оноосон нэр, зэрэг, цолтой болох).

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Очирхуяг: 2009-08-19 18:29:22
  • П.Оргил: 2015-04-13 00:29:22

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх