тав (ан) i

  1. дөрөв дөэр нэгийг нэмсэн нь; таван тав хорин тав; таван жилийн төлөвлөгвө (улсын албан үйлдвэрийн байгууллагуудын гүйцэтгэх ажлыг таван жилээр төлөвлөсөн төлөвлөгөө); таван хушуу (таван үзүүртэй тэмдэг); таван хушуу мал (адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа); таван цул (зүрх, уушиг, элэг, бөөр, дэлүү); таван эрхтэн (сонсох чих, үзэх нүд, үнэрлэх хамар, амтлах ам, хүрэлцэх бие энә тав); таван хуруу шигээ мэдэх (маш сайн мэдэх); таван хуруу тэгшгүй (юм бүхэн нь сайн биш; таван хуруу тэгшгүй, хүний сэтгэл адилгүй); таван саваагүй (сахлын чимхүүр, сам, чихний ухуур, шүдний шигчлүүр, хумсны цэвэрлүүрээр бүрдсэн зүүвч); таван нүд (хээ); таван гишүүн (хоёр гар, хоёр хәл, толгой); таван махбод (дорно зүгийн зурхайн ёсны: алтан, модон, усан, гал, шорой энә тав бас алтны оронд төмөр гэх ёс ч бий); таван халуун (гаа, бивлин, поваар, чинжүү, шанц энә тавыг найруулан хийснийг); таван тамсаг (сайхан дүрс, яруу дуу, сайхан үнэр, сайхан амт, машид зөөлөн); 2. сарын тавдугаар өдөр; өнөөдөр таван.
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Риука: 2009-09-16 01:57:45
  • Г.Мөнхбаяр: 2015-04-13 01:07:16

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх