чих (чихэн) i

  1. сонсох эрхтэн; сонор чих; соотон чих; хулгар чих; дэлхий дээгүүр дэгдэн байдаг; дэлдэн чихтэй туулай дөрвөн жил (дуу);

чихний хуудас (чихний дэлбэ);

чихний язгуур (чихний арын уг);

чихний ёроол (хүний чихний хонгилын дотоод эсрэг үзэгдэх газар);

чихний омог (чихний мөрийн дээд этгээд);

чихний хөвөө (чихний дэлбийн тойрсон ирмэг);

чихний ухуур (чихний хулхийг ухахад зориулсан хэрэгсэл);

чихний унжлага (чихний гэдэл);

чихний дэлбэ (чихний бүгд төлөв);

чихний цэцэг (зарим хүний чихэн дээр байдаг шовгор юм);

чихний гэдэс (чихний унжлага);

чихний хулхи (чихний дотоодоос гарах хаг мэт юм);

чихний дэлбэг (чихний хуудас);

чихний сүв (чихний дотоод нүх);

чихний сүйх (эмэгтэйчүүдийн чихэндээ зүүх чимэг ээмэг);

чих булагтах (чихний дотор өвдөж идээлэх); 2. сонсгол; чих сонор (а. сонсохдоо сайн; б. юм хумыг дуулж мэдэхдээ авьяастай);

чих цохих (дам сонсож мэдэх);

чих тавих (а. сураг мэдээ сонсохыг хичээх; алдсан адууныхаа хойноос чих тавьж байв; б. анхааран сонсох; багшийн заасан хичээлийг чих тавин сонсож байв);

чихэн чийр (дуу ба үг ярианы сонсоход тааламжгүйгий нь); нүдэн балай,

чихэн дүлий (юу ч үзээгүй, юу ч сонсоогүй);

нэг чихээрээ сонсоод, нөгөө чихээрээ гаргах (хялбар мартах).

ear

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Буянаа: 2009-09-15 07:38:38
  • Очирхуяг: 2015-04-13 00:28:39

Чих бол яг үнэндээ гол үүрэг нь сонсох биш, хүний зогсож байхад тэнцвэрийг хадгалах үүрэгтэй эрхтэн

Тайлбартай холбоотой

logitechmn

2014-09-13 00:40:23

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх