хурга

  1. төрөөд нэг жил болоогүй, хонины төл; хундан цагаан хурга; хурга хариулах; хурганы арьс; хурганы уут (билчээрт төрсөн хургыг агуулах сав); 2. хурганы арьсаар хийсэн эд юм; хурган малгай; хурган дотор; хурган дээл; хурган мэхээр ургамал (мэхээрийн нэг зүйл, маш жижиг, амт сайн); хурган мөөг (талын цагаан мөөгний нэг зүйл, маш жижиг, амт үнэр маш сайхан); хурган үзэм (гүнбэрэм буюу зүзэм); хурган бантан (нарийлан багсарч хийсэн гурилтай хоол); хурган чих ургамал (навч бургасны навчтай адил болоод охор, хээр ургадаг нэгэн зүйл ургамал); хурган шарилж ургамал (30-50 сантиметр өндөр ургадаг нэг зүйл шарилж, ногоон байхад нь бог мал сайн иднэ, адуу үл иднэ, зарим газар хурган тэрэлж ч гэнэ); хурган засаа ургамал (40-50 сантиметр өндөр ургадаг, навч өдлөг бөгөөд бор шаргал өнгөтэй, өндөг хэлбэртэй цоморлогтой, олон наст өвслөг ургамал); хурган шаваг ургамал (шавгийн нэгэн зүйл).
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Baika: 2009-09-10 05:07:14
  • Б. Билигсайхан: 2015-04-13 01:00:24

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх