нохой
- хөхөөр тэжээгч араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан; хотны нохой; өлөгчин нохой; нохойн гөлөг; нохойн байр; гөрөөч нохой (анч нохой); хоточ нохой (хотоо манах сэргийлэхдээ үнэхээр сайн нохой); анч нохой (ан амьтанг барихдаа сурамгай, гөрөөч нохой); золбин нохой (эзэнгүй нохой); нохой тавих (а. ан амьтан бариулахаар нохой тухирч явуулах; б. хулгайчийг илрүүлэн олохоор хайгуулч нохойг явуулах); нохой тухирах (нохойг ямар нэгэн зүйлд зориуд чиглүүлэн тавих);
- шилжсэн зальтай, мэхтэй, муу санаатай, хэцүү, төвөгтэй; нохой хүн (заль мэх ихтэй); нохой явдал болох (бэрхшээлтэй үйл явдал тохиолдох); нохой хэрэг (хэцүү хэрэг); нохой зан (муу зан);
- сарны зурхайн арван нэг дахь жил, цаг; нохой жил; нохой нүцгэн (огт юу ч үгүй хоосон нүцгэн; гахай явган, нохой нүцгэн хорш.); нохой гахайдаа хүрэх (хоёр хүн хоорондоо эвдрэлцэж муу муухайгаа дуудалцах); нохойн дуу ойртох (ямар нэгэн үйл явдал дуусах, төгсөхдөө маш ойр болох); нохойн толгойг ширээ дээр тавивч шороо дээр (муу юмыг дээш татавч доошоо); нохойн гэдсэнд шар тос тогтохгүй (муу юманд сайн юм үл тохирох); нохой хамартаа тулбал усч (амин дээрээ тулахаар аргы нь олдог); нохой хараацай амьтан (хөгц бялзуухай); нохой мич амьтан (мичний нэгэн зүйл); нохойн ялаа амьтан (нохойн биед төрсөн ялаа); нохойн галуу амьтан (халуу мэргэн гэдэг шувууны улаан хушуутай алаг хүзүүтэй нь); нохой шогшор амьтан (нүд улаан, жигүүр урт, модны батганыг барьж иддэг нэгэн зүйл шувуу); нохойн өтөг амьтан (өвөл модны хонгилд орших бяцхан өтөг); нохой бөөс амьтан (цус сорогч үсэрдэг жижигхэн хорхой); нохойн далан хальс ургамал (голын ойр ургадаг, алаг дүрстэй, цайвар улаавтархан өнгийн цэцэгтэй нэгэн зүйлийн модорхог ургамал); нохой хуш ургамал (богино болоод салаа үлэмж, самар ургахгүй хуш мод); нохойн хуух ургамал (зэллэж ургадаг, бяцхан гуатай төстэй, түүхийдээ ногоон, боловсрохдоо хурц улаан өнгөтэй бөгөөд зөөлөн хүүрэг нэгэн зүйл ургамал); нохойн хушуу ургамал (голын эрэг, ойн захаар ургадаг бутархаг ургамал, мөчир ба ишиндээ өргөстэй, том ягаан цэцэгтэй, үр жимс нь витамин ихтэй, чийг бамын өвчинд хэрэглэнэ); нохойн зангуу ургамал (тарианы газар, замын хажуу газраар ургадаг, үр нь тостой бөгөөд түүгээр маажин хийнэ, навч ба үндэс нь шар, ногоон будагтай, зангуу нь малын арьс үсэнд шигдэнэ); нохойн шээрэн ургамал (нохойн шийрийн нэг зүйл ургамал); нохойн хэл ургамал (уруул цэцгийн язгуурын олон наст ургамал, ягаавтар цэцэгтэй); нохойн шийр ургамал (говь цөл газар ургадаг сөөг ургамал, шүүслэг гонзгой навчтай, навчийг мал амтархаж иднэ); нохойн хоншоор ургамал (зэрлэг тэргүүлэгч цэцэг); Тэнгэрийн гурван нохой зурхай (гурван марал).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх