шингэн зүйлийн халахад гарах нойтон хий;усны уур; амны уур; уур манан; уур цан; уурын хүч; уурын тэрэг /а. уурын хүчээр хөдлөх тэрэг, бух тэрэг; б.автомашин/; уурын хөдөлгүүр /уурын хүчийг механик хүч болгож хувиргах хэрэгсэл/; уурын зуух /барилга байшин, орон сууцыг уураар халаах зуух/; уурын нүр /уур гарах нүр/; уурын угаал хийх /халуун уураар эмчлэх эмчилгээ хийх/; цаг уур, уур амьсгал /цаг агаарын байдал; цаг уурын мэдээ; дулаан уур амьсгалтай газар/.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх