хүн амьтны аашлах байдал төлөв; зан ааль, зан байдал, зан суртал, зан заншил х о р ш.; сайхан зан; муухай зан; догшин зан (хэдэр хэрцгий зан); даруу зан (түвшин төлөв зан); зан сайт хүнд хүн болгон цуглана, замаг сайт усанд шувуу болгон цуглана х у у ч.; их зан (ихээр, ихэмсэг, тоомсоргүй зан байдал); олон зан (хялбархан хувирах тогтворгүй ааш зан); зан зангаа авалцах (харилцан зан байдлаа мэдэлцэх);
ая, үйл ажил; ая зан х о р ш.; ая зан юу хийж байна? (ямар үйл ажил эрхэлж байна?); зан суртахуун (ямар нэгэн нийгэмлэгийн шаардлагад тохирох хүний ааль, авир, дүрэм, төлөв); зан суртал (уламжлан заншиж ирсэн ёс, дүрэм, хүн ард нийтээр хүлээн зөвшөөрсөн дадал заншил).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх