нас (ан)

  1. хүн, адгуус, ургамлын хөгжил, өсөлтийн үе, шат; залуу нас; урст настай, удаан жаргалтай (ерөөл); нас өндөр болох; настай хүн (нас ахисан, хөгшин); насны хувирал; насны ялгавар; насны тоогоор; насны эцэс болох;
  2. хүн амьтан ургамлын амьдран ахуй жил; нэг настай, нялх үстэйгээс нь эхлэн .. наян настай хөгшин, найман настай балчир; олон наст урагамал; насны зөрөө;

  • нас гүйцэх (хонь, үхэр зэрэг малын зургаан шүд нь гарч жигдрэх; нас гүйцсэн хонь; нас гүйцсэн шар);

  • насанд хүрэх (хүний арван найман нас хүрэх); насаа идэх (насандаа тэнцүүргүй жижиг биетай);

  • насан туршид (бүх насны турш);

  • нас ахих (хөгшрөх);

  • нас болох (а. их л хөгшрөх; б. үхэх);

  • нас дарах (хөгширсөн байдал орох; эрийг нас дарах, эргийг ус дарах);

  • насаа дарах (насаа бага болгох);

  • их нас (а. өтөлсөн нас; их нас наслав, одоо үхэхэд гомдолгүй; б. соёолонгоос дээш насны морь; их насны морь уралдах);

  • нас хэтрэх (хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих наснаас илүү наслах);

  • нас тэнцэх (хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих нас тохирох);

  • насанд хүрээгүй (арван найман нас хүрээгүй буюу хуулийн бүрэн эрхийг эдлэх насанд хүрэх болоогүй);

  • нас нөгчих, нас барах, нас эцэслэх (үхэх);

  • талаар насаа барахгүй (хэрэг тустай аижл хөдөлмөр хийхгүйгээр бүх насаа үрж болохгүй; тамтаггүй үйл үйлдэж талаар насаа барахгүйг хүн бүхэн хичээх хэрэгтэй!);

  • сургуулийн өмнөх насны хүүхэд (3-7 хүртэлх насны хүүхэд);

  • сургуулийн нас (8-18 хүртэлх нас);

  • нас чинь залуу, цус чинь шингэн байна (ирээдүй бий); хайран биеийг нас дарж, хан уулыг цас дарах з ү й р.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-10-19 03:54:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх