шувууны биед байх, хоёр талаараа үсэрхэг сэртэнтэй хөндий эвэр гуурс; тахианы өд; сумны өд;
- өдөн малгай (сөд мэт зөөлөн үсээр хийсэн нэг зүйл малгай);
- өдтэй бичиг
хуучирсан
(маш яаралтай гэж шувууны өд нааж илгээх бичиг; өдтэй бичиг нь өртөөгөөр дамжина хөө...(ардын дуу));
- өдөн гүвүүр (шувууны өд нийлүүлэн баглаж хийсэн юм гүвэх хэрэглэл);
- өдөн үүл (шувууны өд мэт харагдах нэг хэлбэрийн үүл);
- өднөөс хөнгөн, сумнаас хурдан (мал имнэх, хөнгөлөхөд хэлэх үг);
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх