өнгө (н)

  1. аливаа юмны зүс, будаг, гэрлийн ялгавар; хурц өнгә; бүдэг өнгө; хүрэн өнгөтэй ширээ; олон өнгийн будаг; өнгә өнгийн харандаа; өнгө буурах (зүс, будаг муудах, гаидах, гутах); өнгө орох (а. өнгө зүс сайжрах; гуулин таваг арчаад байсан нь жигтэй сайхан өнгө оров; б. царай зүс, жавхаатай болох); өнгө алдах (а. зүс будаг нь гутаж гандах; б. царай зүс, жавхаа муудах); өнгө өн­гийн (а. олон өнгийн; б. олон зүсмийн); 2. юмны гадар тал; бороонд газрын өнгә нилээд нэвтэрчээ; өнгөн тал; бөсийн өнгә; өнгийг гадагш нь харуулж хийх; дээлийн өнгә; дэвсгэрийн өнгө хийх бөс; өнгә нэхий дээл (өнгә татаагүй хийсэн дээл); 3. үзэмжтэй, сайн, чанарлаг; өнгөтэй торго; өнгө сайтай; өнгөтэй, өөдтэй юмаа аваад явлаа; 4. зүс, царай; өнгә мөнгөнд шунах; өнгөн дээрээ магтах; өрөнд унаөал үгийрнэ, өнгөнд унавал үхнэ х у у ч; өнгөний өвчин (голдуу хурьцлын явдлаар халдах халдварт өвчин); 5. шилжсэн янз, байдал; үгний өнгө; хэргийн өнгә.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Риука: 2009-09-16 00:45:57
    • Риука: 2009-09-21 04:54:07

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх