хуруу (н) i
- хүн амьтны гар хөлийн сарвуунууд; хүний хуруу; гарын хуруу; хөлийн хуруу; эрхий хуруу; заах хуруу; дунд хуруу; ядам хуруу;шигчий хуруу; гарын арван хуруу нь гажаагүй шулуун, гартаа хийсэн бөгж нь хольцоогүй шижир дээ (ардын дуу); долоовор хуруу (заах хуруу); ариун хуруу (ядам хуруу); хуруу гаргах (нэгэн зүйл тоглоом, хоёр хүн нэгэн зэрэг тус тус нэг хуруугаа гаргахын сацуу тоог хэлж наадах хоёр зүйл бий); хуруу таалцах (хүүхдийн тоглоом, нэг хүүхэд нь гарынхаа дунд хурууг нууж, нөгөө нэг гарынхаа нэг хурууг нэмж атгаад, нөгөө хүүхдээр дунд хуруугаа олуулж наадах); хуруу барих (а. бусдад үл мэдэгдэх гэсэн тоотой юмыг гар барьж харилцан мэдэлцэх; б. хуруу гаргахад нэг нь сүүлдэсхийж нөгөө этгээдийн гаргах хурууг харах гэсэн байдал гаргах); хуруу тоолох (хуруунд нэр өгч, нэрлэн тоолох тоглоом); хурууны өндөг (хумсны өмнөх, хурууны үзүүр); хуруугаар жимэлцэх (хуалах); хуруу барих гээд бугуй барих (завшсан дээрээ бас завшаан эрж явах, ахиж нэтрэх, даврах); урт хуруутай (хулгайч; урт хуруутай хүүхэд); хуруу хумсаа нуух (ажлаас зайлсхийж биеэ атарлах); ганц хуруу (хуруунд тохиолдох нэгэн зүйл өвчин);
- хуруугаар багцаалсан хэм; хоёр хуруу зайтай; урт нь дөрвөн хуруу; өргөн нь хоёр хуруу; хуруу зузаан банз; хуруу дарам газар өвдөж байна;
- юманд хийсэн хуруу мэт юм; бээлийний хуруу; таван хуруутай бээлий; нэг хуруутай бээлий; тоононы хуруу (сархинаган тооныг уньтай холбох чигжээс мод); өвчүүний хуруу(өвчүүний хоёр хажуугийн хавьсанд нийлэлдэх бяцхан ясууд); хуруу шил (лабораторийн туршлагад хэрэглэдэг, нэг үзүүрийн нь битүү хийсэн нимгэн гуурс шил).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх