өвчин

  1. эрүүл биш байдал, бие махбодийн зөв зохист үйл ажиллагааны хэвийн биш байдал, самуурал, хямрал;
    • өвчин зовлон, өвчин эмгэг, өвчин тахал хорш.; хүнд өвчин; халдварт өвчин; нүдний өвчин; өвчин тусах;
  2. эмзэг, өвдөх нь мэдрэгдэх; өвчин орох; өвчин нь ихдэх;
    • өвчин тарих (өвчин нь бусдад тархах);
    • өвчин тусах (өвчин хүрэх, өвчин олох, өвдөх);
    • өвчин ээрэх, өвчин ороох, өвчин эргүүлэх (өвчин салахгүй болох);
    • өвчинд шаналах (өвчинд нэрвэгдэж маш зовох);
    • өвчин олох (өвчин хүртэх);
    • өвчин хүртэх (өвчтэй болох);
    • өвчин хүндрэх (өвчин чангарах);
    • өвчин хүнддэх (өвчин хүндрэх);
    • өвчинд баригдах (өвчин салахгүй болох);
    • өвчинд нэрвэгдэх (өвчинд доройтох);
    • өвчин илаарших (өвчин хөнгөрөх);
    • ужиг өвчин (авсаар эдгэрэхгүй удсан архаг өвчин);
    • өвчин үгдрэх (өвчин дахин хүндрэх, хүндрэлд орох);
    • арьсны өвчин (арьсанд гарах өвчин);
    • халдварт өвчин (аливаа хүн амьтан, юмнаас дамжин халдаж эхлэх өвчин);
    • өвчин дарах (а. өвчин намдах; б. өвчин ээрэх);
    • өвчний хуудас (өвдсөний учир олгосон магадлах хуудас).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • P.Urnaa: 2009-09-14 04:31:04
    • Zaya: 2015-04-13 01:04:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх