суух i

  1. бөгсөөрөө юман дээр тулж байх; хөлөө чилтэл суув; дэвсгэр дээр суух; явган суух; завилж суух; нохой оцойн сууж байв; гэдрэг суух (а. адуу малын гэдрэг цахлан зүтгэж тасдуулах; б. хойш суух); хөлд нь суух (а. адуу малын хөлд сууж тушиж барих; б. шилжсэн хүнийг эвтэйхэн аргадаж ямар нэгэн юмыг зөвшөерүүлэх); хойш суух (а. гэдэргээ болж суух; б. шилжсэн залхуурах, бие зайлах; хойш суж доош малтах зүйр); суух гээд чулуу шүүрэх, суниах гээд толгой цохих зүйр; 2. далавчит амьтны гоман дээр буж зогсох; цонхон дээр суусан ялаа; овоо босоогүй бол шаазгай хаанаас суух вә зүйр; 3. тэрэг машин зэрэг юмны хөдлөх явахад гэмтэл шалтгаан тохиолдох; тэрэг суух; ма­шин суух; шаварт суух; элсэнд сууж сууж гарав; 4. ор эзлэх; ноён суух; хаан ширээнд сух; 5. нэмэгдэх, сайжрах; үс суух; мах суух; өөх суух; 6. орох; хуралд суух; би өнөөдөр найман цагийн хичээлд суулаа; лвкцинд суув; 7. хотгор болох, доош буух; нахийх; доошоо сууж байгаа газар; байшин суух; 8. наалдах, тогтох, наалдан тогтох; утаа суух; хир суух; марзанд суух (ан амьтны хужир мараа идэх зам, газрыг сахиж отох).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-14 03:02:32
    • Г.Мөнхбаяр: 2015-04-13 01:04:53

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх