татах
- үгтээх, чангаах; гадагш нь татах; чанга татах; нум татах; морины амыг татах; олом татах; эсгий татах (эсгий чирч боловсруулах); өрх татах (өрхийг гэдрэг нь сөхөх);
- даруулан бэхэлж хүлэх; ачаа татах; чангахан татаарай алдуурна шүү!
- олс, дээс мэтийг хэцлэх, тэлж бэхлэх; утас татах; хэц татах; зэл татах (мал уях зэл сунгаж бэхлэх; I гүүн зэл татах; тугалын зэл татах); дээс татах(хөл хорих);
- мөч, эрхтзн тэнийхгүй болох; татганан хөдлөх, татганаот, хөл татах; нүд татах; баруун нүдний дээд эовхи байн байн татаад байна хөө хөө (дуу); цорой татах (ходоод гэдэсний дотор сүрхий өвдөх); шермее татах (булчин өөрөө хүчтэй агчин татаж сүрхий өвдөх); хэл татах (хэлж чадахгүй болох);
- суваг татаал малтах; суваг татах; шуудуу татах;
- мах, ногоо зэргийг маш жижигхэн хэрчиж огтлох; мах татах; нюгоо татах;
- ямар нэгэн сэлбэг оруулах, өнгө хийх; гуталд толгой татах; уурганд үзүүр татах; дээлд өнгө татах;
- амьсгал хий мэтийг дотогш оруулах, сорох; амьсгал татах; тамхи татах; хамрын тамхи татах; яндан сүрхий татаж байна;
- хурааж авах, хумих; эмхлэх; ойртуулах; задгай орхисон юмаа татаж авах; уулнаас түлээ татах; өвөлжөөндөө өвс татаж авах;
- хөгжмийн зэвсгийг үлээх, дуугаргах; лимбэ татах; бүрээ татах; хуур татах; 11. татварлах, дайчлах; алба татах; цэрэг татах; тээвэрт хөсөг татах; хэрэгт татах; татаж байцаах;
- сайн буюу муу явдал уруу оруулах; «өөд татах (а. юмыг засч эмхлэх; өөрийн юм~6айна, өөд татаад авъя; б. сайн замд «удирдах, сайжруу» лах; ажил нь далан задгай байсан юм, дарга ч амархан өөд татлаа шүү дээ); уруу татах (алив үйл явдалд муугаар нөлөөлөх, дордоох; хүүхэд битгий уруу татаад байгаарай!);
- аливаа юмыг өөрийн зүг хандуулах, хань хамсаа болгоу, дур татах; сэтгэл татах; сонирхол татах; хань татах (ганцаардахаас болгоомжлох); нвхер татах (аливаа хэргибг хамт өдүүлсэн хийсэн гэж хань болгох); тал тохой татах (бусдаас урьдал болгож узэх, танилаа догнолон үзэх); 14. түгэх, тархах, халхлах; манан татах; униар татах; хөшиг татах 15. жин дарах; энэ шар гурван эуун кило татаж байна; солонго татах (солонго гарах); ус татах (үерлэсэн. түрсэн ус бага болох): гэдсээ татах (гэдсээ эвхийн нариян болгох); амаа татах (илүү үг хэлэхгүй байх); үна татах (үнэ саах, бууруулах); татан буулгах (албан газар мэтийг албан ёсоор үгүй болгох).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх