нээх

онгойлгох, цалайлгах, хаалттай битүү юмыг задгай онгорхой болгох; авдар нээх; хаалга нээх; хурал нээх; захиа нээх; уурхай нээх; ам нээх (анх удаа хэлэх); нүд нээх (а. юм их үзэж учир таних; б. нялх амьтны анх удаа харах); нээсэн ханш, ханш нээх (билгийн улирлын зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, аргын улирлын дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн дотор тохиолдоно, газар хагалж тариа тарих үес).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-08-22 10:15:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх