сайхан

муухай гэдгийн эсрэг утга;

  1. юмны овор дүр, яс чанар өнгө зүс хээ үзэмжтэй, аятай; сайхан хот; сайхан хүн; сайхан морь; сайхан газар; сайхан үнэр; сайхан хоол; уран сайхан (а.урлаг урлагийн ажилд хамаарагдах, холбогдох зүйл; театрын уран сайхны удирдагч; б.бодит явдлыг дүрслэн үзүүлсэн кино, зохиол зэрэг; уран сайхны кино); гоо сайхан (урлаг,уран сайхны тухай сургаал);

  2. зохистой, нийлэмжтэй, тохиромжтой; тэнгэрийн сайханд (бороо, шуургагүйд, цэлмэгт); цаг сайхан байна (ган зудгүй);

  3. сэтгэл санааны хоргүй, шудрага; сайхан сэтгэлтэй хүн; сайхан зантай авгай; сайхан хэвт цэцэг ургамал (ит навч замар цэцгийн адил, гагцхүү цэцгийн өнгө шар, хүйс нь тос, гилтэгнэм үзэсгэлэнтэй).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • bataalai_2078: 2009-09-08 09:41:08
    • П.Оргил: 2015-04-13 00:59:01

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх