хүн амьтны хушуу уруулын завсрахи, багалзуур хүртлэх хөндий; ангайх амтай, залгих хоолойгүй о н ь с о г о; алтан дөрвөн туурай нь гялалзаж, аман дотроо цагаан соёо цухалзуулан ... (хурдан морины цолоос); шувууны ам; амаа зайлах; аман дотор; аман дотроо үглэв; амандаа орсон аөхийг хэлээрээ түлхэн гаргах з ү й р;
- ам гэмтэх, ам домтох (хүүхдийн аман дотор яр гардаг өвчин тохиох);
- ам хатах (ам хуурай болох);
- ам цангах (унд хүсэх); чонын амнаас гарч барсын аманд орох з ү й р.;
- ам заваарах (шүлс налдааран аман дотор аягүй болох);
- ам жишлэх (цангасан амьтны өчүүхэн юм уухыг);
- ам захиа (амаар уламжлан хэлүүлсэн үг);
- ам зөөлөн (а. морь малын ам татах залахад ялгуум эелдэг; б.хүний үг ялгуум аятай);
- амаа мэдэхгүй (морь малын хазаарт дасаагүй);
- ам зөрөх (хоёр хүний хэлсэн үг хоорондоо үл тохирох);
- ам зөвшөөх (бичгээр биш амаар ярилцан тохирох);
- ам задгай (үзсэн, сонссон бүхнээ хамаагүй илрүүлэн ярьдаг);
- ам дордойх (садан төрлийн хүмүүсийн хоорондоо бага зэрэг хэрэлдэж муудалцах; ам дордойвч элэг дордойхгүй х у у ч.);
- ам дагах (бусдын үгийг зөвшөөрөн хүлээх);
- ам дагалах (бусдын хэлэлцэхэд хөндлөнгөөс зоримгоор оролцон ярилцах);
- ам озох (амаараа сорон шавхийтэл үнсэх);
- ам сул (а. морь малын ам зөөлөн; б. хүний ам задгай чалчаа);
- ам хагалах (а. эмнэг адуу ма-лыг анх эдлэгээнд сургаж дасгах; б. ам нээх);
- ам хатуу (а. морь малын хазаартаа ам нь дийлдэхгүй тэмүүлдэг нь; б. хүний үг ухачламтгай ширүүн);
- ам халах (а. морь малын ам, амгайдаа холгогдон улайх; б. хүний сэтгэл нь хөөрч яриа нь нэмэгдэх; в. баахан халамцаж үг олшрох);
- ам хүрэх (амсах);
- ам чагтуун(морины ам дэндүү хатуу);
- ам зүгшрэх (а. морь малыг унаж сургахад ялгуум эелдэг болж эхлэх; б. хэлэх өгүүлэх үг, унших дуудах бичигт хэл дадаж дасах);
- ам ихтэй(хир хэмжээнээс хэтэрхий давамгай бардам үгтэй);
- ам муудах (олны ам ихэвчлэн муулах тийш хандах);
- ам муруйх (харилцан муудаж хэрэлдэх);
- ам нийлэх(хүмүүсийн үг өгүүлэл хоорондоо ягштал тохирох);
- ам сайжрах (юманд олны ам ихэвчлэн магтах тийш хандах);
- ам сулрах (юманд олны ам баахан муудах);
- ам нээх (а. зөвлөлдөх ярилцахад анх эхлэн хэлэлцэх; б. бэрхшээж байсан зүйлийг сая гарган хэлэх);
- ам таглах (а. хариулж болшгүй үгээр хариу тавин дуугүй болгох; б. ор нэрийн төдий зүйлээр аргацаан бөглөж өнгөрүүлэх);
- ам удаан (дугуй авад үг гаргаж хэлэхгүй);
- ам түргэн (зан түргэн, юуны урьд үг хэлэлцэх дуртай);
- ам хавчих (өгүүлэх хэлэлцэхэд сэргэмжлэн үг дуугүй суух);
- ам хаацайлах (ам хаах);
- ам хаах (ам таглах);
- ам улжих (аж төрж чадахгүй, юм элбэг газар очиж амь зуух);
- аман зууш болох (хүний ичгүурт муу явдал энд тэндгүй тархаж жигшин хэлэлцэх);
- амаа татах (хэлэхгүй, ярихгүй дугуйхан байх);
- амаа өгөх (бусдад заавал тэгнэ гэж батлах);
- ам шүд алдах (ам алдах);
- ам хүлээх (а. амаар зөвшөөрөх; б. хэлэлцэх зөвшилдөх зэрэгт бусдын ам харах);
- ам хуурай суухгүй (а. уван цуван үргэлжлэн идэх; б. дугай байдаггүй);
- ам хурдан (санасан бодсоноо бусдаас урьдчилан хэлэх зантай);
- ам харах (хүний юү хэлэхийг хүлээх);
- ам хамхихгүй (хүн амьтны үргэлжид дуугарч байх);
- ам хамхих (өгүүлэх хэлэлцэх газарт цэнэж үг дуугүй суух);
- ам хазайх (олны ам баахан муудах);
- ам хагарах (а. бэрхшээж байсан зүйлийг сая хэлэх; б. олны дотор зовохгүй ярих);
- аман дээрээ сүрхий, ачир дээр
базаахгүй (хэлэх хийх хоёр нь адилгүй);
- ам ажил хоёр нь зөрөх (их ярьж бага хийх);
- ам шаах (бурангуйлан тулгах);
- ам гарах (бардамнан ярих);
- ам гарздах, ам бузарлах (бусдад найдаж хэлсэн зүйл бүтэхгүй болох);
- амны гамхи (амаар татах тамхи);
- амны ус (уух ус);
- амны зууш болох (бусдад шоовдорлогдон яригдах);
- амны гарз (хэлээд хэлээд биелэхгүй);
- амны гийгүүлэгч (үл хамарших гийгүүлэгч);
- амны заваа гаргах (бага сага юм уух);
- амны цээр гарах (а. амсахыг цээрлэсэн юмыг амсах; б. гэмшилтэй үг хэлснийхээ учрыг тайлбарлан ярих);
- ам хагалах (а. хүний бэрхшээн зовнисон хэрэг явдлыг үүсгэн хэлж өгөх; б. эмнэг адуу малыг анх эдлэгээнд сургаж дасгах);
- амаа жимийх (а. амаа хавчих; б. үг дуугарахгүй суух);
- амаа барих (а. өнгөрсөн хойно нь гэмших; б. амаа хавчих);
- ам алдах (тангараглах; ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог з ү й р);
- ам асуух (тавлаж асуух);
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх