нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг; шөнийн цаг; шөнийн харанхуй; шөнийн манаа; өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин тэр юу вэ? (оньсого); шөнө дуусан (шөнийн турш, шөнөжин); шөнө дүл (шөнө дунд); шөнө шөнө (шөнө бүр, шөнө болгон; шөнө шөнө халуун нь буурсаар байв); шөнийн ээлж (ээлжийн ажилчдын шөнө хийх ажил); шөнө өдөргүй (зай завгүй, зогсоо чөлөөгүй; зудын үеэр малчид шөнө өдөргүй малын хойноос явсаар байв)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх