гол i

  1. ихээхэн урсгал ус;

гол мөрөн; гол горхи хорш.; Хэрлэн Онон Туулын тунгалаг сайхан голууд; гол гарах (гол гэтлэх);

гол захлах (голын захаас хөлдөж эхлэх);

гол хадаалах (голын усны гадаргыг мөс бүрхэж, хүн малын явахад цөмрөхгүй даацтай болох, гол хадаалах хугацааг мэдсэнээр тээврийн онгоц явах хугацааг зөв тодорхойлоход ач холбогдолтой байдаг);

гол унах (хаврын цагт цөн гүйж дуусаад голын ус бүрэн цэлмэх);

голын түвшин (голын эргийн тухайн цэгт олон жил ажиглалт хийж дундаж түвшнээс дээш гарсан усны гадарга);

голын цөн (хаврын цагт хадаалсан мөс эвдэрч хэсэгрэсэн мөс);

цөн гүйх (цөн мөс усаар урсах);

голын хурдас (голын урсгалын хүчинд түрэгдэн гарсан элс, шавар чулуулаг зэрэг юмс);

голын цайр (дөнгөж өрөмтөх төдий хөлдсөн мөс зайрмаг);

голын татам (голын усны халих, татах хэм буюу орших байр газар);

голын эх (гол үүсгэлийн газар буюу урсгалын дээд этгээд);

голын адаг (голын төгсгөлийн газар ба урсгалын доод этгээд);

голын эрэг (голын хажуугийн газрын ирмэг);

голын хөвөө (голын захын орчин газар);

голын тохой (мөрөн голын муруйн урссан булан газар);

голын тэртээ (голын цаад тал);

голын энтээ (голын наад тал буюу наана);

голын цаад (голын тэртээ тал буюу цаана);

голын наад (голын энтэй тал);

нэг голынх (а. нэг гол горхиноос ууж айл зэргэлдээ нутагладаг хүмүүс; б. нэг нутгийнх; энэ бид хоёр чинь нэг голын хүмүүс байгаа юм);

  1. зарим нутагт үер борооны ус урсах ихээхэн сайр, намаг булагтай газрыг гол гэнэ;

  2. хуучин гол урсаж байсан ором газар; голын шар ургамал (голын зах, чийгтэй газраар ургадаг олон наст ургамал; багваахай цэцгийн адил том шар цэцэгтэй); голын хиаг ургамал (голын хөндий, намаг мэтийн газраар ургадаг олон наст үндсэрхэг ургамал);

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-08-21 14:12:06
    • Буру: 2015-04-13 00:33:09

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх