хайч /ин/ i

  1. хооронд нь нугаслан холбосон гуя гэдэг хоёр нарийн төмөрт ир гаргаж, цагариг мэт бариул хийсэн хайчлах, огтлох зэвсэг; үйлний хайч, төмрийн хайч; хайчны бариул /хайчны барих иш этгээд/; хайчны ааг /хайчны ирийн уг этгээд/;
  2. хооронд нугаслан холбосон юм хавчих хоёр гуя төмөр; галын хайч; хайч солбих /хайчны гуя хэтрэн зөрөх/; хайч боорцог улаан хоног амууг жигнэж, хольц холин, хайчны бариул мэт мушгин хийж тосонд буцалгасан нэг зүйл боов/; хайч хорхой амьтан /олон хөлтэй, хар өнгөтэй, хатуу хальстай, эрүүндээ хорт булчирхайтай шавьж/.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-08 07:13:10

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх