засах i

  1. нийлэмжгүй буюу алдаа дутагдалтай зүйлийг зохируулах; бичгийн алдаа засах; зохиол найруулгыг засах; алдаа дутагдлыг арилгаж засах;

  2. эвдэрсэн, гэмтсэн, хуучирсан зүйлийг шинэтгэх, сэлбэх, өөрчлөх; орон сууц засах; ширээ сандал засах; хаалга цонх засах;

  3. юмыг санал зорилгод нийлүүлэн тохируулах; маргаан тэмцлийг найралдуулан засах; зөрүү сондгойг эвлүүлэн засах;

ор засах (ороо унтахад бэлэн болгож зэхэх);

байшин засах (а. байшин сав шинэтгэн сэлбэх; б. байшин савны дотоодыг тохируулан төвхнүүлэх);

ширээ засах (идэх хоол зуушийг ширээнд өрж зэхэж бэлтгэх);

тал засах (бусдыг биедээ татахын тулд долигонох);

бөх засах (барилдах бөхийг дагаж харгалзан барилдуулах);

үс засах (гэзэг үс янзлах);

буурь засах, бууц засах(а. гэр барих газрыг тохируулан янзлах; б. малын хотыг цэвэрлэн янзлах);

гэр засах (а. гэрийн модыг сэлбэх, шинэтгэх; б. гэрийн хэв хэлбэрийг засч барих);

явдлаа засах (гажуу буруу үйл ажлаа засах);

санаагаа засах (буруу муу санаагаа орхих);

үүр засах (шувуу мэтийн амьтад байр сууц барих);

биеэ засах (а. биеийн өвчин эмгэгийг сувилах; б. биеээ цэвэр үзэмжтэй, аятай авч явах; в. өтгөн шингэн мөр үзэх).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Очирхуяг: 2009-09-05 04:08:01

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх