хувилахуйн ухааны нэгэн язгуур махбод; шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл; давтагдан сунах чанар үлэмж;
з ү й р л э с э н маш чухаг, ашид хувиршгүй; алтан амь; алтан дэлхий;
бусад үгтэй хамтран;
алтан хушуу (хов, алтан хушуу өргөх);
алтан хушуудах (хов зөөх, ховлох);
алт шарах (мөнгө, зэс зэргийг алтдах, алтаар бүрхэх); алтны дэргэдэх гууль шарлана з ү й р;
алтны орд; алтны уурхай; алтны газар (алт малтаж олох газар) алты нь аваад авдры нь хаях (оньсого);
чих нь алт болог (битгий сонсоосой гэсэн утга);
алтан өлгий (а. алтаар цутгасан ембүү; б. утга зохиолд, төрсөн эх нутгаа энхрийлэн магтах нэр);
алтан өнгө (алт мэт шар өнгө);
алтан тахиа ( а.хятадын тэжээвэр тахиа; б. монгол бичиг сударт нарны ёгт нэр);
алтан ураг (Чингэс хааны угсаа төрлийнхөн);
алтан хонхорь (эртний цагт малгайд унжуулах уртхан бяцхан хонх,хангир жингэр дуугардаг);
алтан хөөрөг (цохивор хөгжмийн зэмсэг, төмөр гуулиар бяцхан бортого мэт үйлддэг, доод амсар тэгш, өндрөөр долоон ямх гаруй, өргөөшөө тэнхлэгээрээ таван ямх шахам, жаазан өлгүүрт дүүжилж модон цохиураар цохиж хөгжимддөг);
тэргүүлсэн алтан хөөрөг (нэг өлгүүрт нэг хөөрөг дүүжилж, хөг эгшиг харилцан өөр өөр бүгд арван хоёр хөөрөг зэрэгцүүлэн тавьж цохьдог хөгжим);
жигдэрсэн алтан хөөрөг (нэг өлгүүрт хэмжээ ижил, нимгэн зузаан ялгаатай арван зургаан хөөрөг дүүжилж цохих хөгжмийн зэмсэг);
алтан хуудас (шарах,ширдэхэд хэрэглэхээр нухмаллаж маш нимгэн болгон дэвтэрлэсэн алт);
алтан хорголж (алтыг нухмаллаж үрэл мэт бөөрөнхийлсөн алт);
алтан цаас (өнгө алт мэт болгосон цаас);
алтан чулуу (алтан өнгө холилдсон нэгэн зүйл чулуу, эмд ордог);
алтан элс (тусгай байдал бүхий элсний нэр, дүр төлөв хэдэн зүйл бий);
алтан утас (а. алтыг шувтран татаж утас мэт нарийн болгосон буюу эсвэл нимгэн алт алтадсан нимгэн зэс мэтийг утсанд ороосны нэр; б. ургамал уул хөдөөд ургадаг алтан утас шиг шилбэтэй шар цэцэгтэй нэгэн зүйл ургамал);
алтан цэцэг у р г а м а л (төрөл хэдэн зүйл бий, эмд ордог);
алтан цэгцүүхэй у р г а м а л (тоорын цэцэг мэт болоод уртхан хэлтэстэй, тоорцогноос нь шар түрүү гарч цэцгийг бүрхэн хучдаг, нэг зүйл цэцэг);
алтан цацаг у р г а м а л (халуун орны нэгэн зүйл ургамлын нэр,эмэнд ордог);
алтан хумхи цэцэг у р г а м а л (ороомог цэцгийн адил хэлтэс дан өнгө улбалзан нүд эрээлжлүүлнэ);
алтан хундага цэцэг у р г а м а л (нэгэн наст ургамал, навч ишинд тэврэн ургадаг,цэцэг улбар шар өнгөтэй, хүйс бяцхан,цэцэглэхдээ дүгрэгхэн хундаганы адил,үр муруй барчгар);
алтан товч у р г а м а л (хээр хөдөөд ургах нэг зүйл өвс)
алтан харгана у р г а м а л (харганын зүйл,хөвд хөдөөлөг, их төлөв уулын хяр ар шил газар ургадаг, өндөр нь нэг метр хүрдэг, салаа цөөн, алтан өнгийн хальстай, цайвар ногоон навчтай, шар цэцэгтэй);
алтан сиймхийлэг цэцэг у р г а м а л (улбар шар өнгөтэй, гялтганам сайхан цэцэг);
алтан ороонго цэцэг у р г а м а л (модонд ороон ургадаг, өндрөөшөө хэд хэдэн хос алд, зэллэн нэг салаанд хэд хэдэн навч гарч, салаа тутам арван хэдэн цэцэг цэцэглэдэг, таван хэлтэстэй томоохон хүйстэй, улбар шар өнгөтэй);
алтан бадам у р г а м а л (өнгө шар, бад хэлбэртэй нэгэн зүйл цэцэг);
алтан бидэр цэцэг у р г а м а л (хэлтэс нь давхцаж бидэр мэт харагдах бяцхан цэцэг, гялбалзсан сайхан улаан өнгөтэй);
алтан бялзуухай цэцэг у р г а м а л (иш нь элсэн өнгөтэй, үслэг навч хажуу хоср этгээддээ хоёр салаа ургасан нь бялзуухайн жигүүр мэт; бут бутаар урган, залгаж цэцэглэх цэцэг);
алтан гагнуур у р г а м а л (хангайн уулархаг газар ургадаг, цэцэг улаан, үндэсний хальс чилгэр, нутгийн ард үндсийг малын шарх бэртэнгэд хэрэглэнэ; булагны эм ч гэж нэрлэдэг)
алтан дусал цэцэг у р г а м а л (хоёр гурван давхар хэлтэстэй, улбар шар цэцэг, навч цэцгэнд нь тунасан шүүдэр шороонд дусвал даруй үндэс ургана);
алтан зул цэцэг у р г а м а л (хар сэвхтэй, цагаан, улаан, шар гурван зүйлийн өнгөтэй, хэд хэдэн хүйс нэгэн дор багтаж сүлжсэн зулын адил цэцэг;сэрүүн цэцгийн навчаас баахан явцуу навчистай);
алтан зүрж у р г а м а л (дорнод Гималайн уулаас гаралтай мөнх ногоон модны жимс; хэлбэр төрх амтат зүржтэй төстэй, хэмжээгээр арай багахан, улбар шар арьстай, амт исгэлэн, анхилуун цагаан цэцэгтэй, урт өргөслөг навчистай);
алтан божирго а м ь т а н (алтан шар, ногоон, үнсэн хөх өнгө хольцолдмол өнгөтэй бялзуухай, яруу дуутай, гэрт тэжээдэг);
алтан цуравдай а м ь т а н (хушуу улаавтархан, өнгө цайвар шар, бидэргүй бялзуухай);
алтан хацар а м ь т а н (хушуу шовхгор, толгой бие моголцог бөөрөнхий, хайрс нарийн, хагадас үлэмж, хүч ихтэй загас, зарим нь алд илүү урт);
алтан хараацай а м ь т а н (уран хараацайгаас том, хушуу ахар, бие цох хар, омруу цагаан, цагаавтархан бидэртэй, жигүүр уртавтар шовх нарийн, нисэх нь хурдан);
алтан зулай а м ь т а н (толгойдоо шар чандартай нэгэн зүйл хун шувуу);
алтан жигүүр а м ь т а н (янз төрх шар алаг дунгартай адилхан, ар улаан жигүүр хар, дундаа нэгэн хэсэг шар чандартай, алт мэт гялбалзах бялзуухай);
алтан загас а м ь т а н (гурван салаа сүүлтэй, их бага адилгүй, зүйл бүрийн өнгө бий; гэрт тэжээн чимэглэл үзэсгэлэн болгодог);
алтан гургалдай а м ь т а н (зонхилох өнгө шар, жигүүрийн өд бараан, нэгэ зүйл дуучин шувуу, эрэгчин эмэгчнээр хамт нисдэг, хоёрдугаар сараас намрыг дуустал жиргэдэг, эрэгчний дуу яруу сонсголтой);
алтан нүдэн бялзуухай а м ь т а н (нүд шар, цэцгий хар, сүүл охор, бие цох хар бор, хүзүү алаг, богшроготой адилхан бялзуухай, эрхийгүй учир модонд сууж чадахгүй);
алтан нүдэт улар а м ь т а н (нэгэн зүйл гургуул,хуй гургуултай адил болоод өрөвлөгт нь тогосных шиг ногоон нүд бий);
алтан мич а м ь т а н (сүүл урт, үс шар, алтан утас мэт гялалзсан үстэйн нэгэн зүйл мич);
алтан гадас з у р х а й (алтан мөнгөн шаргын ордын сүүл талын том од, тэнгэрийн архилгад оршиж, дэлхийн бөмбөрцгийн хойт зүгийг заана);
алтан соёмбо (БНМАУлсын баатар цол шагнагдагсдад олгох медаль)
алтан гадас одон (улс, нийгмийн үйлст гарамгай гавьяа байгуулагсдыг хөхиүлэн шагнах БНМАУлсын нэгэн зүйл одон тэмдэг);
алтан мөнгөн шарга з у р х а й (умард туйлын орой тушаа, Тэнгэрийн гох, Тэнгэрийн багана, Тэнгэрийн идээний гэр орддын хооронд орших долоон одны орд; энэ ордын нэгдүгээр одыг Алтан гадас гэдэг);
алтан мэлхий з у р х а й (Тэнгэрийн өмнөдөд, Хувилгааны ордоос өмнө тийш, Дагалзах дарга, Хувилгааны орд, Тэнгэрийн түлхүүр, Цэрэг тэргүүлэгч, Лаг мэлхий, Энхжингийн шувуу, Өмнөд цэрэг, Тэргүүлэгч орддын хооронд орших таван одны орд).
![]()
Хошуу, хушуу хоёрын аль нь зөв юм бэ?
Тайлбартай холбоотойГ.Мөнхбаяр
2012-10-22 01:45:32