зураг i

  1. хавтгай юманд аливаа юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс; зураг зурах; зургийн дэвтэр; зургийн харандаа;
  2. хадны зураг (эрт дээр цагийн хүний хад чулуунд хүн аиьтан зэргийг сийлэн гаргасан зураг);
  3. тосон будгийн зураг (тосоор найруулсан будгаар зурсан зураг);
  4. усан будгийн зураг(усанд уусдаг будгаар өнгө ялгаж зурсан зураг);
  5. шог зураг (үнэн дүрээс хэтрүүлэн, шүүмжилж,шоглож зурсан зураг;* шог зургийн * уралдаан зарлав);
  6. гар зураг (оньсон техник хэрэглэлгүйгээр, гарын ураар зурсан зураг);
  7. зураасан зураг (аливаа юмыг будгаар үл ялган, зураас гаргаж зурсан зураг; зураасан зургийн үзэсгэлэн);
  8. хар зураг(будаагүй, сүүдэрлээгүй зураг); хавтгай юманд аливаа юмны төлөв буюу мөн юмыг таних тэмдгээр төлөөлүүлэн хийсэн нь;
  9. List item
  10. шугам зураг (ерөнхий боловсролын сургуульд үздэг нэг зүйл хичээл; шугам зураг бол сурагчдад техникийн зургийн анхны мэдэгдэхүүнийг сургаж, техникийн зургийг ухаарах, хялбар зургаар тухайн юмыг хийх дадлага олгоно);
  11. сохор зураг(таних тэмдэг, уул тал, гол мөрөн, хот балгад зэргийг зураагүй хоосон үлдээсэн хүрээ зураг);
  12. сохор зураг нөхүүлэх (сохор зурагт таних тэмдэг, гол мөрөн далай тэнгэс, уул тал, хот балгад зэргийг нөхөн зурах);
  13. газрын зураг (газрын гадрагын зураг; Монгол Улсын газрын зураг);
  14. гэрэл зураг (аливаа юмны дүрс хэлбэрийг гэрэл мэдрэг бүхий хальсанд буулгасан зураг; гэрэл зургийн газар; гэрэл зургийн лаборатори; гэрэл зургийн аппарат; );
  15. зураг угаах (хальс болон цаасан дээр буулгасан зургийг угааж илрүүлэх);
  16. зураг буулгах (гэрэл зургаар авсан зургийг боловсруулсан цаасан дээр гаргах);
  17. зураг авах (аливаа юмны дүрсийг гэрэл мэдрэг хальсанд буулгах);
  18. зураг сайтай бичиг (цэвэр үзэмжтэй бичсэн бичиг);
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • erdenesuren: 2009-09-03 08:49:42
    • erdenesuren: 2015-04-13 00:29:29

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх