гол төлөв байгалийн эрхшээл нөлөөнөөс болж, хүн малын идэш ууш нэн ховордож нийтээр маш их гачигдал үзэх цаг үе; зуд гачиг; зуд турхан хорш.; ган зуд (зуны цаг хур бороогүйгээс болж газар хэтэрхий гандаж гачигдах цаг үе);. хар зуд (өвөл цас орохгүй, хараар хүйтэрч гачигдах цаг); цагаан зуд (өвөл маш их цас орж гачигдах цаг); өлөн зуд (идэш уушийн зүйл маш ховор цаг); зуд болох (ган гачиг тохиох буюу цас шуурга хэтийдэж хүн мал зүдэх сүйдэхэд хүрүүлэх нөхцөл учрах): зудтай тэмцэх (зудад нэрвэгдсэн хүн малд туслах); зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг з ү й р.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх