үл

үйлт нэр, нөхцөл үйл үг, цаг заах үгийн өмнө хэрэглэдэг үгүйсгэх үг; үл чадах ажээ; үл болох; үл олдох зүйл; үл барагдах юм; бичиг үл мэдэх явдлыг манай оронд бүрмөсөн арилгав: үл таних хүн; орж үл болно!

үл барам

үүгээр эс дуусам; архи уухаар үл барам, бусдад агсам тавьж зодоон гаргасан байна.

үл хөдлөх хөрөнгө

эдлэл газар, барилга сууц зэрэг хөрөнгө.

үл мэдэг

ялимгүй; үл мэдэг их; үл мэдэг бага;

үл тааламжлах

таалахгүй, тоомсорлохгүй.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-02 08:17:29
    • Б. Билигсайхан: 2015-04-13 00:53:28

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх