агтлаагүй эр хонь; хуц тавих (эр хурга төлгийг агтлахгүй үлдээж хуц болгох); хуцаа тавих (ялгасан хуцыг уг сүрэгт нь буцааж нийлүүлэх); хуц хорих (хуцад хөг зүүх); хуц ялгах (эм хонийг зохистой цагт төллүүлэхийн тул зуны цагт хуцыг эм хоиноос салгаж тусгаар адуулах); хуцаа нийлүүлэх (хуцаа тавих); хуц хөөх (хуц, эм хонио дагаж хээлтүүлэх); хуц дагах (хуц, эм хонио бараадан явах ба хөөх); хуцын хөг (хуцын хонио цаг бусаар хөөхөөс болгоомжлон засаагий нь халхлан уяах хэрэгсэл); хуц гүйх (хуц хөөх); хуцын хуух, хуцын хуухнаг (цэцэг нь задраагүй байхдаа бундуу нь зууван бөөрөний хэлбэртэй байдаг ургамлуудын ерөнхий нэр); хуцын хуух (хуцын төмний гадуурхи арьс); хуцын хуухнаг (хуцын хуух); хуцан хуулар а м ь т а н (нэгэн зүйл бялзуухай, хушуу нь бүдүүн бөгөөд шар).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх