хөгжмийн зэвсэг; хуур дарах; морин хуур (хуурын чихний дээд талд морины толгойг сийлэн гаргаж, чавхдас, нумны хөвчийг морины сүүлний хялгасаар хийсэн монгол үндэстний нэг зүйл хөгжмийн зэвсэг); баян хуур (а. нэгэн зүйл авсаар бадралт баг бишгүүр; б. нэг зүйл даралтат хөгжмийн зэвсэг); төгөлдөр хуур (том хайрцагт олон чавхдас татсан бөгөөд даралт дээр нь дарвал даралтын үзүүрийн жижиг алх мэт юм чавхдасыг онож дуу гаргах нэг зүйл хөгжмийн зэвсэг); аман хуур (а. олон жижиг нүхэнд төмөрлөгөөр хэл тааруулан хадсан бөгөөд нүхээр нь үлээвэл төмөрлөг хэл нь доргиж дуугарах нэгэн зүйл хуур; б. хэл хуур); хэл хуур (хулсаар хийсэн жижиг хуур).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх